Улсын хэмжээнд өчигдөр бүх лабораториор хийсэн шинжилгээгээр 21 хүнээс коронавирус илэрчээ. Тэдний 19 нь нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс гаралтай голомтод батлагдсан тохиолдлын хавьтлуудын 2, 3 дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.
Үлдсэн 2 хүн нь гэр бүлийн хүмүүс бөгөөд одоогоор хаанаас халдвар авсан эх үүсвэр нь тодорхойгүй байгаа юм .
БЗД-ийн хэмжээнд гарсан том голомтыг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР