Улаанбаатар хотод коронавирусний халдвараар оношлогдсон иргэн С-тэй ойр харилцсан иргэд Ховд аймгийн Алтай суманд ирсэн. Үүнтэй холбогдуулан энэ оны нэгдүгээр сарын 02-05-ны өдөр хүртэлх хугацаанд Алтай суманд хязгаарлалтын дэглэм тогтоосон юм.
Улмаар тэдгээр иргэдийг тусгаарлах, PCR шинжилгээнд хамруулах ажлыг Алтай сумын Онцгой комиссоос шуурхай зохион байгуулжээ. Ингээд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Алтай суманд ирсэн Б, Т гэх хоёр иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Эдгээр иргэд одоогоор тус сумын Эрүүл мэндийн төвд эмчийн хяналтад байна. Биеийн байдал хэвийн байгаа бөгөөд долоо хоногийн дараа дахин шинжилгээнд хамрагдах юм. Мөн өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос Ховд аймгийн Алтай суманд ирсэн хоёр иргэний ойрын хавьтагч 69 хүн байгааг тогтоож, асуумж судалгаа авчээ.
Эх сурвалж: shuurhai.mn