Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 22 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ. Үүнээс:
-БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 12
-Өвчилсөн сувилагчийн гэр бүлийн 4
-Сүүлд бүртгэдсэн голомтуудын ойрын хавьтлуудаас 6 хүн байгаа аж.
Ингэснээр Улаанбаатар хотод нийт халдвар 491 болсон байна. Харин аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 5 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 1308 хүн халдвар авснаас. Эдгэрсэн хүний тоо 884 байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР