ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 76 настай иргэн өчигдөр нас барсан харамсалтай явдал болжээ. Талийгаач БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад халдвар авсан иргэн аж.
Сүүлийн 5 хоногт ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлүүлж байсан юм байна. Талийгаачийн халдвар авснаас гадна архаг суурь өвчинтэй байсныг ХӨСҮТ онцолж байна. Тодруулбал, зүрхний архаг дутагдалтай, хэм алддаг хууч өвчтэй байсан гэнэ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР