УИХ-ын Хууль зүйн байнгын хороо яг одоо Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Гишүүд Улсын дээд шүүх ямар асуудлыг хэлэлцдэг байх тухайд олон талын байр суурь илэрхийлж байна. Гишүүд зарчмын ач холбогдолтой асуудлыг Улсын дээд шүүх хэлэлцэх ёстой хэмээн үзэж байна.
Харин Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хуулийн шинэчлэлийг хийх гэж байгаагийн гол зорилго ганц өгүүлбэр ярьж байна. Дээд шүүх зарчмын ач холбогдолтой гэж үзвэл хэрэг маргааныг шийддэг байх тухай ярьж байна. Ингэвэл шинэчлэл ухарна. Зарчмын ач холбогдолтой гэж үзвэл юуг ч хэлэлцэж болдог ямар улс орон байна вэ.
Бусад улс орны Дээд шүүх юу нь мэдэгдэхгүй, баригдахгүй үндэслэлээр хэрэг шийддэггүй. Тиймээс энэ бол шүүхийн реформ. Хэрэв та нар өнгөрсөн жилүүдэд шийдэж ирсэн яагаад өнөөдөр шүүхийн рефорим ярьж сууна вэ. Олигтой байсан бол хэрэг маргааныг нэр төртэй шийдэж байх нь яасан юм бэ. Яагаад хэдүүлээ өөрсөд дээрээ хэрэг овооруулж, авлига авч, зарим чинь шоронд орчихсон сууж байна вэ. Энэ лоббиогоо боль. Манай гишүүд ч боль” хэмээв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР