fbpx

Засгийн газраа шүүмжилсэн Жак Ма 2 сар сураггүй болжээ


“Алибаба” группын үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма Хятадын эрх баригчдыг шүүмжилснээсээ хойш хоёр сарын турш олон нийтийн өмнө гарч ирсэнгүй гэж Forbes мэдээллээ. 

Тодруулбал Жак Ма өнгөрсөн 11 дүгээр сард Шанхай хотод болсон нэгэн томоохон арга хэмжээний үеэр “Өнөөдрийн санхүүгийн систем бол аж үйлдвэрийн эрин үе. Бид хойч үе, залуу хүмүүст зориулж санхүүгийн шинэ систем бий болгох ёстой. Бид одоогийн тогтолцоогоо шинэчлэх ёстой" гэж хэлжээ. Түүнчлэн Бээжингийн санхүүгийн тогтолцоо инновацийг боомилж байна, дэлхийн банкны дүрэм "ахмад настны клуб" -тэй нэгэн адил хэмээн шүүмжилсэн нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг хүргэжээ. 

Жак Ма өөрийн санаачлан зохион байгуулж буй Африкийн бизнес эрхлэгчдийн дунд зохиогддог “Africa’s Business Heroes” нэвтрүүлгийн үндсэн шүүгчээр ажиллаж, эцсийн шатны шалгаруулалтыг шүүх ёстой байсан ч 11 дүгээр сараас хойш үзэгдээгүй юм. Улмаар түүнийг шүүгчдийн бүрэлдэхүүнээс хассан талаар мэдээлэл цацагдсан. Мөн “Africa’s Business Heroes” сайтад байршуулсан Жак Магийн зургийг мөн устгажээ. Энэ талаар Alibaba группийн хэвлэлийн төлөөлөгч, Жак Ма шахуу цагийн хуваарийн улмаас нэвтрүүлгийн сүүлийн шатанд шүүгчээр оролцох боломжгүй болсон гэх тайлбарыг өгсөн гэж Financial Times мэдээлжээ. 

Эх сурвалж: shuurhai.mn 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Хорумсог · [110.7.217.206] · 2021/01/05

    Альч улсууд Монгол шиг олигархиудаа толгойдоо гаргахгүй шүү дээ...Трамп шиг малыг хардаа тэр улсаар яаж тоглож бн.Путин түүхэнд ганц олигархийг хавчиснаар бус Их оросыг аварагчаар л үлдэж бн.Монгол хөөрхий тоглоомын улс хэвээрээ ардчилал гэж цээжээ дэлдээд феодалын улс хэвээрээ энэ зуундаа мөхөх аюултай ... хойд[алтан дээр суусан гуулигчин самж бж] насандаа хомхой хоосон хоточ нохойн заяа бууж буй ккк


  • zochin · [202.179.27.86] · 2021/01/05

    aluuljdee ter Si darga medej bgaa!!!