“Ачтан” эмнэлэг дээр шинэ голомт үүссэнтэй холбоотой одоогоор 16 эмч ажилтан, гэр бүлийн хүмүүсээс коронавирус илрээд байна.
ГССҮТ болон БГД-ийн Шинэ 7 дугаар төв дээр өчигдөр сэжигтэй тохиолдол илэрч тусгаарласан юм. Учир нь тус 2 эмнэлэг дээр “Ачтан” эмнэлэгийн эмч очиж зөвлөгөө үйлчилгээ үзүүлжээ. Тиймээс тухайн эмчтэй ойрын хавьталд байсан 10 орчим хүнээс шинжилгээ авахад халдвар гараагүй байна.
Тиймээс дээрх 2 эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байгаа гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР