fbpx Э.Эрдэнэжамъян: 2020 онд би Хотын дарга болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 30 секунд

Э.Эрдэнэжамъян: 2020 онд би Хотын дарга болно

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.

–МАХН-ын II Их чуулганаар 1000 гаруй төлөөлөгч үгээ хэллээ. Үр дүнг нь юу гэж харж байна вэ?

-Улс төрийн нам хурлаараа юу хэлэлцэж, ямар шийдвэр гаргах ёстойг бид энэ удаагийн Их чуулганаар харуулж чадлаа. Ямар нэг байдлаар албан тушаал эрх мэдэл булаацалдсангүй. Улс оронд тулгамдсан асуудлуудыг  бодитоор тодорхойлж, оновчтой гарц гаргалгааг эрэлхийллээ. Зөвхөн Их чуулган биш хурлыг угтсан бэлтгэл ажил, сонгуулиудын үр дүнгээр томоохон хэмжээний хөтөлбөрүүдийг боловсруулж намын дүрэм, мөрийн хөтөлбөрт орууллаа. Үндсэндээ Шинэ Дээд Үндсэн хуулийг батлах нь нийгэмд тулгамдаж буй бүх асуудлыг шийдвэрлэх тулгуур гэж үзээд ард түмэндээ танилцуулж нэг сая иргэний гарын үсгийг цуглуулъя гэсэн зорилтуудыг тавилаа. Ер нь бол манай намын мөрийн хөтөлбөрийн хамгийн гол зорилт Шинэ Дээд Үндсэн хууль хэрэгжсэнээр  хүрэх хамгийн чухал үр дүн бол хүн амын хөгжил, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийн эхний 30 улсын тоонд орох юм. Хөгжсөн улс орнуудын иргэд боловсрол, эрүүл мэндийн асуудлаа шийдсэн байдаг. Дээд боловсролтой хүмүүс 2000 ам.доллар, боловсрол шаардахгүй энгийн ажилтан 1000 ам.долларын цалинтай  байдаг. Үнэхээр ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүмүүст улсаас нь баталгаатай орлогоор хангадаг. Тиймээс энэ бүгдийг хэрэгжүүлэхийг зорьсон. Дэлхийд тэргүүлж буй эхний 30 улстай харьцуулахад Монгол Улсад хөгжих илүү их боломж бий.  Өргөн уудам газар нутаг, өндөр боловсрол эзэмшиж чадах авьяастай, ухаантай ард түмэн байна. Хоёр том хөршийн зах зээл, геополитикийн хүчин зүйл, энх тайван гээд ядах юм алга. Харин бид ганцхан зүйл дээр ядарч, зүдэрч байна. Дотоодын тэмцэл, хэтэрсэн  амбиц, төрийн мөнгийг идэж уух гэж улайрч байгаа нь Монголыг сульдааж байна. Энэ бүхнийг засахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Тийм боломж бий гэдгийг Их чуулганаар тунхаглаж, бодлогын баримт бичгээ баталснаараа онцлог боллоо.

–Их чуулганы төлөөлөгчид намын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгах ёстой гэсэн байр суурийг заалнаас  илэрхийлж байсан. Намын дүрэмд  ямар өөрчлөлт оруулсан бэ?

-Хуульд нийцүүлж дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Эрх баригч намууд Сонгуулийн хуулийг өөрсдөөс нь өөр хүн битгий сонгогдоосой, мөнгөгүй нэгэн,  шинэ улс төрийн хүчин битгий гарч ирээсэй гэсэн байдлаар өөрчилсөн. Тэгэхээр энэ системд тааруулж, мөнгөгүй байсан ч гэсэн ард түмэнд танигдахаар болгож өөрчилсөн. Сонгуулийн 76 тойрогт мянгатаа хувааж шинэчлэн зохион байгууллаа. Мянгатын даргын удирдлага дор байгаа хүмүүс тухайн аймаг, орон нутгийнхаа ИТХ-д нэр дэвших ёстой гэх мэт зохион байгуулалтыг хийж өгсөн. МАХН-д МАН, АН шиг санхүүгийн боломж байхгүй ч илүү сайн хөтөлбөр байна. Ард түмнээ гэсэн чин сэтгэл бий. Зохион байгуулалтын хувьд ард түмэндээ ойртож ажиллах бүтцээр зохион байгуулж байна. Ийм сайхан хөтөлбөр дэвшүүлэхээр МАН, АН-ынхан янз бүрийн хүмүүсийг шургуулдаг, эв нэгдэлгүй байгаа мэтээр харагдуулах гэж оролддогийг өнгөрсөн долоон жилд хангалттай амслаа. Улс орныг удирдах гэж байгаа нам сахилга баттай  байж хариуцлагыг үүрч гарах ёстой. Цаашид МАХН гишүүн элсүүлэхдээ үнэлэлт, дүгнэлт өгч улс орны ачааг үүрч чадах уу гэдгийг харж чадавхижуулж, чанаржуулахгүй бол болохгүй юм байна. Үүнийг ард түмнээс намуудад өгч буй шаардлага гэж ойлгож болно. Аль нам нь ч эрх барьсан хариуцлагатай, ёс суртахууны болон хуулийн өндөр шаардлага хангаж чадах хүмүүсээр ард түмнийг төлөөлүүлэх шаардлагатай болж байна.  Энэ бүхнийг намын дүрэмд оруулж, хариуцлагажуулж өглөө.

–Намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүхэд бүртгүүлнэ биз дээ?

-Дээд шүүхэд бүртгүүлнэ. Улсын дээд шүүх Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэж байгаа эсэхийг хардаг. Бүх үйл ажиллагаагаа хуульд нийцүүлсэн. МАХН Үндсэн хууль, ард түмний амьдралыг илүү сайхан болгохын төлөө хөтөлбөрүүдээ дэвшүүлсэн.

–Намын даргын сонгуулийн үйл явцын талаар товчхон мэдээлэл өгвөл?

-Нам нэгдсэн удирдлагатай, нэг үзэл баримтлалтай байх ёстой. Нам төлөвшиж байх нь чухал. МАХН-ыг хуваагдаасай гэж хүсч байсан хүмүүс магадгүй намын даргад олон хүн дэвшээсэй гэж бодсон байх. Харин МАХН-ын дэмжигчид аль болох нэгдэл, нягтралтай байгаасай гэж үздэг. Удирдан манлайлах чадвартай, үнэхээр улс орноо өөрчилье гэсэн эрч хүчтэй зорилго тавьж, тэр нь бусдад итгэл найдвар төрүүлж байгаа удирдагчийг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг. Үгүй бол ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Харин МАХН онцлогтой. Намбарын Энхбаяр гэдэг туршлагатай, улс орныхоо ирээдүйг 20-30 жилээр нь харж чадаж байгаа лидертэй. Гэхдээ намын даргад Улс төрийн намын тухай хууль дүрмийн дагуу анхан шатны нэгжүүд хуралдаж нэр дэвшүүлсэн. Мөн хурлын тэргүүлэгчид заалнаас нэр дэвших боломжийг олгосон ч санал гараагүй. Н.Энхбаяр дарга 100 хувийн саналаар сонгогдсон нь МАХН хагараагүй, эв нэгдэлтэй нэгэн цул байгааг харуулж байна.

–Их чуулганаар намын бүтэц зохион байгуулалтыг өөрчиллөө шүү дээ?

-Их чуулганаас намын дарга, Хяналт ёсзүйн хороо, Бага чуулганы гишүүдийг сонгодог. Намын дүрмийн дагуу Бага чуулганд намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх товчоог сонгох эрх бий. Ингээд дэд даргаар Ц.Оюунбаатар, С.Ганбаатар нарыг улираан сонгож, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулгыг сонгосон. Мөн гүйцэтгэх товчооны гишүүдээ сонголоо.

–Та яагаад Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөв. Ялангуяа Эрдэнэтийн намын даргаар очиж байгаа нь сонирхол татаж байна?

-Би сэтгэл хангалуун байгаа. Намынхаа дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар нэлээдгүй хугацаанд ажиллалаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа төв штабыг удирдаж ажилласан. Ер нь бол намынхаа төлөө сэтгэл, зүтгэл гаргаж ажилласан гэдгээ нүүр бардам хэлж чадна. Тиймээс энэ удаад ачааллаа бага зэрэг хөнгөлж, шилжүүлэхийг хүссэн. Ер нь Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөх нь миний хүсэлт байсан. Нөгөө талаас намын даалгавраар Орхон аймгийн намын даргаар сонгогдсон. Энэ ажилдаа анхаарал хандуулахыг хүсч байна. Нөгөө талаас МАХН-ын бүтээн байгуулалт, стратегийн гол орд болох Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа хэцүүхэн байна. Энэ мэтээр хоёр талд зэрэг ажиллах хэцүү. Дээрээс нь өөрийнхөө хүсэл сонирхлоор авч явдаг Монголын скаутын хол­боо­ныхоо ажилд төдийлөн оролцож чадахгүй байна. Иймэрхүү ажлууддаа илүү цаг зав гаргах шаардлагатай гэж үзсэн.

Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Б.Тулга бол өнгөрсөн жилүүдэд надтай хамт генсекийн ажлыг давхар хийж ирсэн гэж хэлж болно. Бид нэгнийхээ дутууг нөхөж, маш сайхан гар нийлж ажилласан үе тэнгийн найзууд. Б.Тулга бол хэвлэл мэдээлэл, улс төрийн намын PR-ийн чиглэлээр АНУ-д магистр хамгаалаад ирсэн мэдлэг, чадвартай боловсон хүчин. Ерөнхийлөгчийн дэргэд, хоёр ч яаманд дэд сайдаар ажилласан гээд улс төрийн хувьд ч туршлагатай. Тиймээс Б.Тулгыг  эрч хүчтэй, хариуцлагатайгаар намынхаа нөхдийг манлайлаад авч явах бүрэн чадвартай гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн чадах зүйлдээ дэмжиж, тусалж баруун, зүүн гар нь болж явна.

–Эрдэнэтэд нэлээдгүй хугацаанд ажиллаж амьдрах юм байна гэж ойлголоо. 2020 оны сонгуульд нэр дэвшинэ гэсэн үг үү?

-Би хувийн амбицаа 2020 онд Хотын дарга болно гэж харж байгаа. МАХН-ын асар том зорилго бол Монгол Улсын хөгжлийг цогцоор нь багтаасан том шийдэл болох  жаргалын найман хотыг байгуулах юм. Найман хотдоо үйлдвэр, ажлын байр бий болгосноор Монгол Улс цоо шинээр хөгжинө. Тиймээс энэ том бүтээн байгуулалтад залуучууд хүрч ирээд хамт ажиллаасай. Үр хойчдоо үлдээх юм хийе, бүтээе гэсэн залуучууд манай намд ороод ир. Ажлын хэсэг болоод хамтдаа жаргалын найман хотыг байгуулья. Утаагүй, ажлын байртай, зах зээлийг тэлсэн шинэ хот байгуулья. Миний хувьд жаргалын найман хотынхоо аль нэгийнх нь дарга болно гэж бодож байгаа. Тиймээс хотын  асуудал, тулгарч байгаа бэрхшээлийг нь судалъя. Үнэхээр барилга, аялал жуулчлалын бизнес эрхэлж байгаа, шинэ технологийн үйлдвэр нээе гэж бодож байгаа залуус туршлагатай, туршлагагүйгээс үл хамааран МАХН-тай гар нийлж мөрөөдлөө бодит ажил болгох үйл хэрэгт нэгдэхийг уриалж байна.

–Таны хувьд Их чуулган дээр тайлангаа тавьсан. Өнгөрсөн хугацаанд намын генсекийн үүргийг хэр сайн гүйцэтгэсэн гэж бодож байна вэ?

-Миний нэг зарчим бол ямар ч зүйлд өөрөөсөө хамаарах чадах бүхнээ хийе гэж боддог. Өнгөрсөн хугацаанд ч яг ингэж ажиллаж ирсэн. Надаас хамаарах бүхнийг чадах чинээгээрээ хийхийг зорьж хичээлээ. Шүүмжлэлтэй зүйл ч байсан байх. Үүнд бусад улс төрийн хүчинтэй тэмцэх, хууль хүчний байгууллагаар дамжиж  буй тэмцэл ч байлаа. Өнгөрсөн долоон жил зөвхөн улс төрийн тэмцэл хийж сонгогчдоос санал авахын төлөө ажилласангүй.Бидний эсрэг төрийн хууль хүчний байгууллагууд хонгил гаргачихаад тэр чигтээ ажиллалаа. Энэ болгонтой тэмцэхэд чадлаараа зүтгэлээ. Дээр нь хэлмэгдүүлэлт, нам дотор шургалсан хүмүүсийг цэгцлэхэд анхаарч Их чуулганаар үр дүнг нь харлаа.

Ер нь бол нам дайнд яв гэвэл явна. Тэнд очоод суботник хий, ууланд авир гэвэл даалгаврыг нь биелүүлнэ. Бидний байгуулж бүтээж байгаа намын соёл энэ юм.Урьд нь ч гэсэн манай ахмадууд намын даалгаврыг биелүүлж ирсэн. Үүний адил МАХН зангидсан гар шиг ажиллах ёстой. Ардчилал гэдгийн цаана ард түмний сайхан амьдрал бий.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

САЙХАН СЭТГЭЛИЙН ЖИМЭЭР САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ БАЙНА …
САЙХАН СЭТГЭЛИЙН ЖИМЭЭР САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ БАЙНА …
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​