“Ачтан” эмнэлэгт шинээр гарсан голомтоос одоогийн байдлаар 45 хүн коронавирусийн халдвар авчээ. Тэдний 21 нь эмнэлгийн эмч, ажилтнууд байгаа бол 24 нь тэдний ар гэрийн хүмүүс байна.
Албаныхан энэ голомтыг томоохон голомтод тооцож байгаа юм . Учир нь өдөр бүр 5-аас дээш тохиолдол нэмэгдсээр байна.
Түүнээс гадна тус голомтын эх үүсвэр хаанаас үүдэлтэй болохыг тогтоогоогүй байгаа аж. Тандалт судалгааны ажил үргэлжилсээр байгааг хэлж байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР