fbpx

Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлжээ


 АН-ын дарга асан С.Эрдэнэ Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хурлаа цахимаар хуралдууллаа. Хуралдаанд Ардчилсан намын ҮБХ-ны 200 гаруй  гишүүн оролцож, санал солилцсон юм.

 Энэ удаагийн ҮБХ-ны гишүүдийн ээлжит бус цахим хуралдаан Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан  бөгөөд дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийн тухай журамд “Цахим хурлын дэгийн тухай” нэмэлт оруулах тухай хэлэлцэж, цахим хуралдааны дэгээ баталсан байна. Түүнчлэн намын гишүүдийн татварыг тэглэж, сонгуульт гишүүдийн татварыг хөнгөлж,  бууруулахаар шийдвэрлэжээ. Мөн ҮБХ-ны ээлжит бус цахим хуралдаанаар Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн аж. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [203.91.117.8] · 2021/01/12

    эрдэнэ АН дампууралж байнадаа