fbpx

Б.Ууганбаяр: Газар хөдлөлт сүүлийн 10 жилд 10 дахин нэмэгдсэн учир эрсдэл өндөр байна


Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ болон нийслэл Улаанбаатар хотод мэдрэгдээд байгаа юм. Энэ газар хөдлөлт нь 1991 онд хамгийн сүүлд тохиолдож байсан хамгийн том чичирхийлэл гэдгийг ОБЕГ мэдэгдэж байгаа.

Газар хөдлөлтийн талаар сүүлийн үеийн мэдээллийн ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

Газар хөдлөлт Хөвсгөл далайн хойд эрэг, баруун зүгт 30 км-ийн зайд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар өглөө 5:30 цагт 6.5 магнитуд буюу 8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тэрээр “5:32 цагт 6.5 магнитуд, 5:42 цагт 5.1 магнитуд, 5:47 цагт 4.6 магнитуд гэх мэтчилэн нийт дүнгээрээ 6 удлаагийн хүчтэй газар хөдлөлт боллоо. Голомтод хүчтэй ч чичирхийлэл мэдрэгдэж байна гэсэн дүн мэдлээг Одон орон геофизикийн судлалын төвөөс мэдээлж байна.

Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа. 10 жилийн өмнөх тооноос газар хөдлөлт 10 дахин өссөн. 2020 онд нийт 44462 удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн. 3 болон 3.9 магниутын хүчтэй газар хөдлөлт 143 удаа, 4 болон 4.9 магниутын хүчтэй газар хөдлөлт  38 удаа, 5 болон 5.9 магниутын хүчтэй газар хөдлөлт 5 удаа болсон байна. Ихэвчлэн уулархаг болон нутгийн баруун хойд хэсгээр тохиолдож байгаа. Өмнө нь дэлхий дээр болж байсан газар хөдлөлтийн 2 том хагалбар Монгол Улсад бий.

Өглөөний газар хөдлөлт Улаанбаатараас 660 км зайнд болсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл төвөөс 100 км алслагдах тутамд 1 баллаар хүч нь суларч мэдрэгддэг. Одоогоор газар хөдлөлттэй холбоотой хохирлын мэдээ гараагүй байна. Газар хөдлөлт бол байгалийн үзэгдэл. Хэзээ ч болох эрсдэлтэй. Тиймээс иргэд газар хөдлөлтийн үед өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах мэдлэг, бэлтгэлтэй байх ёстой” хэмээв.

Дашрамд дурдахад, газар хөдлөлтийг 2 хэлбэрээр хэмждэг. Магнитуд гэдэг нь газрынхаа хөрсөнд болж байгаа газар хөдлөлтийн төв буюу түүнийг багажаар хэмжиж байгаа үзүүлэлтийг магнитудаар хэмждэг. Харин газрын хөрсөн дээр барилга байгууламж, хүнд мэдрэгдэж байгаа хүчийг баллаар хэмждэг бөгөөд энэ нь 12 балл хүртэл байдаг ажээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

 


Энэ мэдээ таалагдаж байвал: