Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайдад гаргаад байгаа билээ. Ерөнхий сайд хуулийн дагуу энэ асуудлыг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны дараа шийдвэрлэгдэх ёстой.
Эрүүл мэндийн сайдын өчигдрийн мэдэгдлийн тун удалгүй цахим орчинд "Эрүүл мэндийн сайдыг огцруулах шаардлагагүй байсан" гэсэн утгатай давалгаа эхэлж, өнөөдөр жагсаал болон өргөжжээ. Тодруулбал, огцрохыг эсэргүүцсэн хүмүүс Төв талбайн хоёр талаар уриа лоозон барин жагсаж эхлээд байна. Тэд "Т.Мөнхсайхан сайдын ажлыг хийлгэе", "Тэр чадна бид нэгдэж байна", "Эрүүл мэндийн салбарт хөгжлийн шинэ салхийг оруулж буй шинэ залуу мэргэжлийн сайдаа салбарынхан болон иргэд олон нийт дэмжиж байна" гэх мэт үгтэй бичгүүд барин зогсчээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР