Нийслэл Улаанбаатар хотод коронавирусийн халдварын голомтын нөхцөл байдлын талаар сүүлийн үеийн мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбарлалаа.
Улаанбаатарт нийт 10 гаруй каластр өвчлөл бүртгэгдээд байна. Үүнд:
- Иргэн Д-ийн голомтоос 48 хүн бүртгэгджээ. Энэ нь гэр бүл, үзвэр үйлчилгээ, караоке, буяны ажил зэргээр тархсан байна.
- Төмөр замаас үүдэлтэй 3 байршилд 16 хүн халдвар авсан.
- Нийт голомтуудаас хамгийн томд тооцогдох нь БЗД-ийн Нэгдсэн эмнэлгээс үүдэлтэй. Энэ голомтод нийт 387 хүн 9 байршилд халдвар авчээ. Тэдний дотор Тэнүүн огоо ХХК, ХСҮТ, гэр бүл зэргээр үргэлжилсэн байна.
- Мөнххада ХХК дээрх голомт. Энэ голомтод 2 байршилд 28 хүн халдвар авчээ.
- БГД-ийн 5 дугаар хорооны орон сууцнаас нийт 16 хүн халдвар аваад байна.
- БЗД-ийн 17 дугаар хороонд нийт 8 байршилд 42 хүн халдвар аваад байна.
Одоо хамгийн идэвхтэй байгаа голомт бол:
- Монос эмийн сангаас үүдэлтэй голомт. Энэ голомтод нийт засварын ажилтан, оффис, гэр бүлийн нийт 40 хүн халдвар аваад байна.
- БЗД-ийн ТҮК-ийн ажилтнуудын голомт. 12 ажилтан, гэр бүлийн 5 хүн халдвартай байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР