МАН-ын удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна.
Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаагийн дотор Засгийн газрын гишүүд сайд нар огцорсон, өчигдрийн жагсаалын талаар хэлэлцэж байна.
Цар тахлын үед иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн, хүнлэг бусаар харьцсан явдал УОК, цаашлаад МАН-аас бүрдсэн Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбоотой. Иргэд ч ингэж эсэргүүцэн жагссан. Үүнээс улбаалж УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар ажлаа өгөхөө мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдрийн МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудал үргэлжлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар цаашид ажиллах эсэх асуудал хөндөгдөж байгаа мэдээлэл байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхын танхимаас 2 сайд ажлаа өгснөөс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх "Би хоёр сайдаа явуулчихаад сугарч үлдэхгүй, хариуцлага хүлээвэл хамт хүлээнэ" гэсэн гэх мэдээлэл байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР