Тэдний нэг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ноцтой мэдэгдэл хийв.
Тэрээр “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулж байх явцад Ерөнхийлөгчийн зүгээс хуулиа тат гэдэг шахалтыг өгч байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт шүүгч хүн ирж “Хэнд ял өгөх вэ” гэдэг үүрэг даалгавар авдаг явдлыг халахын тулд Ерөнхийлөгчийн шахалтыг хүлээж аваагүй. Харин ч эсрэгээрээ Шүүхийн тухай хууль, Авлигын тухай хуулийг батлууллаа.
2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр болсон жагсаал цуглаан эхэн үедээ зөв тайван иргэд өөрсдийн сайн дураар жагссан. Харин сүүл рүүгээ улс төрийн зорилгоор ажиллаж тодорхой үйл явдлууд болсон гэдгийг би ХЗДХ-ийн сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР