МАН-ын Бага хурал өнөөдөр 11:00 цагаас цахимаар хуралдах тов гарчээ. Энэ хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах аж.
УИХ-ын чуулганы хуралдаан өчигдөр болж, Ерөнхий сайдыг огцрохыг гишүүдийн олонх нь дэмжсэн билээ. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл болон бүлэг, байнгын хорооны хуралдаан болж, мөн энэ саналыг дэмжээд байсан юм.
Ерөнхий сайдад нэр дэвшигч тодорсноор Засгийн газар бүрдэж эхлэх юм.
Эх сурважл: shuurhai.mn Г.ОЧИР