Бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэгч Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдраар өвчилжээ. Тиймээс хавдраа эмчлүүлэхээр өнөөдөр МИАТ-ийн ачааны каргогоор гадаад руу явсан байна. Тэрбээр энэ тухайгаа "Үүрээр эхэлсэн сүүлийн хагалгаа: ховдолын цоорхой нөхөх сайн боллоо .. одоо онгоцны буудлын зүг ..
Уучлаарай .. нэгдүгээр сарын 13-ны шөнө ходоодноос 3 л орчим цус алдаж ухаангүй "Сонгдо" эмнэлэгтээ хүргэгдэж ирж дурангаар цус тогтоолгосон .. явах дөхсөн ... Ходоодны хорт хавдар гэж онош гарсан .. I-19нд эмнэлэгээсээ гарлаа .. гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдрөө хүртэл хойшлуулшгүй хүндэрсэн хүүхдүүдийн хагалгаа орсон ...
Өнөөдөр эмчилгээнд яваад 1 сар хагас орчим болоод ирэх байх ... “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй ээ: намайг байсан ч байхгүй ч үргэлжлүүлээд явах 20-д хүнтэй чадвартай сайн баг: Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, ХашЧулуун эмч нараар ахлуулаад үлдэж, ажлаа хийнэ.
Уучлаарай: 1. МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ ... битгий бүүр их муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай, хэн нэгнийг хойш урагш болгоогүй ээ ...
Уучлаарай: 2. зун намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй дараа 7 хоногт гэж өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчин хожуу мэдэж хүндэрсэнд ... Үүний улмаас “Зүрх мартахгүй” төсөлөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жоохон хүүхдүүдийн өмнө уучлал гуйя аа.
2 сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавъя" гэжээ.