УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр томилогдоод байсан "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар зөвлөхийн ажлаа буцаажээ.
Тэрээр дөнгөж төрсөн эмэгтэйг зөөвөрлөх үйл явцыг эсэргүүцэж гэрийн халадтайгаа төв талбайд эсэргүүцэл илэрхийлсэн юм. Харин түүний энэ үйл явдлын өмнөх өдөр УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр томилогдоод байж. Гэвч түүний энэ мэдээллийг сонссон иргэд ихээр шүүмжилсэн юм.
Нэг үгээр албан тушаал авахын тулд жагсаал хийсэн гэж олон нийт үзэцгээсэн. Тиймээс тэрээр ажлаа өгч байгаагаа мэдэгджээ. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар “Намайг уучлаарай, Би алдсан байна. УИХ-ын гишүүний зөвлөх болох ажлаасаа татгалзаж байна” хэмээн жиргэжээ.
Ингэснээр тэрээр зөвлөхийн ажилд томилогдоод ажиллаж чадахгүйгээр ийнхүү татгалзаж бйна. Нөгөө талаар намын дарга өөр намын гишүүний зөвлөх болж байгаа тохиолдол болсон нь сонирхолтой байгаа юм.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР