fbpx Тэрүнофүжи Г.Ган-эрдэнэ уран барилдааны шагнал хүртэж, Сагикагэ Я.Баттүшиг анх удаа түрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
3 минут 39 секунд

Тэрүнофүжи Г.Ган-эрдэнэ уран барилдааны шагнал хүртэж, Сагикагэ Я.Баттүшиг анх удаа түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2021 оны анхны харү башё өчигдөр өндөрлөлөө. Арлын улсад хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байгаа ч сүмогийн холбооноос башёгоо 5000 хүртэлх үзэгчтэйгээр зохион байгуулсан.

Тус холбооноос мэдэгдэхдээ “Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж байгаа учраас өнгөрсөн хугацаанд ямар нэгэн хүндрэл гарсангүй” гэжээ. 69 дэх их аварга Хакүхо, Чёошима тэргүүтэй таван дэвжээний 65 бөх коронавирусийн халдвараас шалтгаалан барилдаагүй бол 71 дэх аварга Какүрюү бэртэл нь эдгээрээгүй тул башёг өнжлөө. Үүнээс гадна башёгийн дундуур озэки Такакейшо тэмцээнээ орхисон. Жонокүчи зиндаанд гурван бөхийн хооронд нэмэлт барилдаан хийж, түрүү бөхийг тодрууллаа. Тэдгээрийн нэг нь Араүма Төртогтох байв. Тэрбээр зургаан даваатай байсан бөгөөд нэмэлт барилдаанд нэг ялж, нэг ялагдсанаар түрүүлж чадсангүй. Нэмэлт барилдааны үр дүнгээр 25 дугаарт эрэмбэлэгдсэн Атамифүжи түрүүллээ. Үүнээс гадна макүшита зиндааны түрүү бөх нэмэлт барилдаанаар тодорсон. Уг зиндаанд найман ижил даваатай бөх байсны нэг нь Сакигакэ Баттүшиг байлаа. Түүний хувьд нэмэлтээр дөрөв барилдахдаа бүгдэд нь ялснаар макүшитад түрүүлэв. Тэрбээр өнгөрсөн онд зохион байгуулсан таван башёгийн ердөө нэгд нь л тавин хувийн амжилт үзүүлжээ. 2020 оны нэгдүгээр сарын башёд жюүрёогийн 14 дүгээрт эрэмбэтэй явсан бөгөөд өчигдөр түрүүлэхдээ макүшитагийн 19 дүгээрт жагсчээ. Оны сүүлчийн башёг ердөө ганцхан даваатай дуусгасан бол энэ удаа хүчний болон сэтгэлзүйн бэлтгэлээ сайн хийсний дүнд түрүүлж байна. Өдгөө 35 настай Сагикагэ 2003 онд мэргэжлийн сүмод хөл тавьснаас хойш 18 жилийн дараа анхны түрүүгээ авсан нь энэ. Хамгийн өндөр амжилт нь 2014 оны нэгдүгээр сарын башёд жюүрёогийн 10 дугаарт эрэмбэлэгдэж байлаа. Тэгвэл макүүчид барилдсан манай бөхчүүдээс Тэрүнофүжи Ган-Эрдэнэ 11 даваатай дуусгаснаар озэки цолны болзол сонсох нь ээ. Тэрбээр хаврын тэмцээнд есөөс дээш давбал озэки цол хүртэх юм. Мөн түүний хувьд гиношо буюу уран барилдааны шагналыг гурав дахь удаагаа гардлаа. Түүнчлэн мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ахынх нь хүү болох Хоошёорюү Бямбасүрэн есөн даваатай харү башёг өндөрлүүлж, хаврын тэмцээнд чансаа ахих нь

тодорхой болж байна. Аваргууд барилдаагүй, дээрээс нь гол фаворит Такакейшо башёгоо дуусгаагүй энэ тэмцээнд маэгаширагийн тэргүүн бөх Дайешо 12 даваатайгаар анх удаа түрүүлж, эзэн хааны цом өргөлөө.

Макүүчи зиндаа

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ 11-4

Тамаваши Мөнх-Оргил 6-9

Кирибаяама Лхагвасүрэн 8-7

Ичиножёо Ичинноров 9-6

Хоошёорюү Бямбасүрэн 9-6

Жюүрёо зиндаа

Миторюү Төрболд 8-7

Азүмарюү Тодбилэг 7-8

Макүшита зиндаа

Дайшохо Шижирбаяр 4-3

Хокүтэнкай Сүхбат 3-3

Тамашохо Энхманлай 4-3

Сакигакэ Баттүшиг 6-1 (түрүүлэв)

Дэванорюү Тэмүүлэн 3-4

Дайтэнма Чинзориг 3-4

Рога Амарсанаа 3-4

Санданмэ зиндаа

Ёошояама Анхбаяр 5-2

Саданохикари Наранцогт 6-1

Жонокүчи зиндаа

Араүма Төртогтох 6-1

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

ЧУУЛГАН: Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​