УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ сарын 25-наас буюу өнгөрсөн даваа гаригийн 14.30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд нойтон өлсгөлөн зарлаад буй. Тэрбээр тэмцлээ хурц хэлбэрт шилжүүлж, хуурай өлсгөлөн зарлана. Эсвэл эхнэртэйгээ ярилцаад өөрийгөө шатаана гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл бидэнд ирсэн баримтаар түүнийг энэ сарын 26-ны өдөр эмчийн үзлэгт хамруулжээ. (Хүний эрүүл мэндийн асуудал хувийн нууцад хамаарах тул эмчийн дүгнэлтийг оруулахаас татгалзав)
Эрүүл мэндийн байгууллагаас УИХ-ын гишүүн С.Ганбаатарын биеийн байдал хүнд, зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, тархины харвалт, захын судасны хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй учир яаралтай эмчийн хяналтад оруулж, эмчилгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тиймээс Дүүргийн Засаг дарга Х.Болормаа эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргаснаа дөнгөж сая шөнийн 01.20 цагт С.Ганбаатарт танилцууллаа.