Ирланд улсад амьдардаг монгол эмэгтэй дээрмийн халдлагад өртөж, хүзүүндээ хутгалуулсан тухай тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.
Хэрэг нэгдүгээр сарын 20-ны үдэш нийслэл Дублин хотын төв гудамжинд гарсан байна. Тухайн үед 48 настай У гэх эмэгтэй ажлаа тараад явган хүний замаар харьж явжээ. Энэ үеэр дугуй унасан этгээд түүнд ойртож ирээд мөнгө нэхснийхээ дараа хүзүүнд нь хутгалаад зугтаасан байна.
Цагдаа болон түргэн тусламжийнхан хохирогч эмэгтэйг Дублин хотын Матер эмнэлэгт хүргэж, хагалгаанд оруулжээ. Азаар эмэгтэйн шарх аминаас холуур байсан гэнэ. Уг хэрэгтэй холбоотойгоор 15 настай хүүг сэжигтнээр баривчилж, мөрдөн шалгаж эхэлснийг Ирландын үндэсний цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ.
Эх сурвалж: shuurhai.mn