fbpx АН Ц.Элбэгдоржийг түшээд авах уу, түлхээд хаях уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 33 секунд

АН Ц.Элбэгдоржийг түшээд авах уу, түлхээд хаях уу

Улс төрд нэг шинэ мэдээ чих дэлсэж эхэллээ. Тэр нь юу гэвэл экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  төрхөмдөө буцаж ирэх тухай юм. Тодруулбал, тэр саяхан Ардчилсан намдаа эргэж элсэх хүсэлтээ гаргасан гэнэ. Түүний хүсэлтийг АН-ын удирдлагууд хэрхэн хүлээн авч, цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. АН-ын удирдлагын багт С.Эрдэнэболдыг эс тооцвол Ц.Элбэгдоржийн гэх хүн нэг ч байхгүй. Энэ нь нэг талаас экс Ерөнхийлөгчдөө намынх нь зүгээс үзүүлж буй реакци гэж харагдахаар байгаа юм. Яагаад гэвэл, 2016 оны сонгуулийн ялагдлын шалтгаанаа Элбэгдоржтой холбон ярьдаг хүн АН-д олон бий.

Монголчууд тураг ядархаар уулаа, хүн ядархаар нутгаа гэж  ярилцдаг.  Харин улстөрч ядрахаараа намаа барааддаг  гэсэн шинэхэн хэлц үг сонсогдох болсон. Ажиглаад байхад үнэн юм шиг байна лээ. Сандарч тэвдсэн үедээ намын шүхэр дор орж галын фронтоос хал балгүй мултарч байсан Ж.Батзандан, О.Магнай гээд улстөрчид бий.

Харин экс Ерөнхийлөгчийн хувьд арай өөр л дөө. Тэр АН-ын тулгын чулууг тулалцсан хүмүүсийн нэг, хоёр ч удаа намын даргаар ажиллаж байсан. Мөн намынхаа нэрээр Ерөнхийлөгчид дэвшиж, улмаар улиран сонгогдсон.

Ерөнхийлөгчийн үүргээ хэр сайн гүйцэтгэсэн, найман жилийн  хугацаанд Монголдоо юу үлдээж, нэрлүүлэх ямар ул мөр үлдээв гэдэг нь өөр асуудал. Гэхдээ сайн саар ажилласнаасаа үл хамааран  АН-ын хаалгыг эргээд  тогших нэр нүүр түүнд байгаа. Намынхаа төлөөлөл болж нэр дэвшээд  Ерөнхийлөгчийн албыг найман жил хашина гэдэг АН-ын нэр нөлөөг цаад утгаараа илэрхийлж буй хэрэг. Үүнийх нь төлөө АН эргээд ирэхэд нь хаалгаа дуртай дургүй ч нээж өгөх байлгүй дээ. Гэхдээ тэр одоо иргэн Ц.Элбэгдорж.

Хааны алба халаатай. Энэ жишгээр л тэр Ерөнхийлөгчйн суудлыг орхисон. Дараа нь юу хийх, хэн байх талаараа байр сууриа илэрхийлж байсан нь цөөн биш. Тэрбээр  Ерөнхийлөгч байхдаа “Ерөнхийлөгчийн ажлаа өгчихөөд харь гариг руу яваад өгөхгүй нь ойлгомжтой. Тиймээс идэвхтэй иргэн байна. Иргэн гэдэг бол хамгийн бахархалтай, хамгийн том ажил шүү” хэмээж байв.  Байгаль орчин, иргэний гэсэн 5-6 чиглэлээр ажиллах төлөвлөгөөгөө дэлгэж байсан. Тэр дундаа “Соёлын довтолгоо-2” хөдөлгөөн өрнүүлнэ гэж цохон нэрлэж, өвөг эцгийнхээ нэрээр нэрлэсэн “Монгол” сан байгуулж ажиллах тухай ч ам алдсан удаатай.  Хэдийгээр “иргэн” гэдэг албыг чухалчилж байсан ч “улс төрийн салбарт хийх ажил их байна” гэж санамсаргүйгээр үг алдаагүй байж таарна. Магадгүй олон чиглэл төлөвлөгөө дунд бүрхэгдүүлсэн гол амбиц нь энэ улс төр байсан байх.  

Үнэхээр тэр улс төрөөс хол явж чадна гэж үү. Улс төрийн жинхэнэ гал голомтод 30 шахам жилийг өнгөрүүлсэн хүн олон жил уралдсан морь шиг хөгширсөн ч уяаны шонгоо эргэсэн хэвээр байх нь  ойлгомжтой зүйл.

Экс Ерөнхийлөгч харин улс төрд эргэж ирэхдээ ямар дүрээр “буух” вэ гэдэг нь олон хүний сониуч занг хөдөлгөж байж мэдэх юм. Судлаач Д.Ганхуяг нэгэнтээ “Иргэн” Ц.Элбэгдоржийн дараагийн буудал бол АН-ын хамгийн нөлөө бүхий МоАХ юм. МоАХ-гоор дамжин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдорж хүч нөлөө нь үлэмж суларсан АН-ыг аврагчийн дүрээр улс төрд дахин орох санаатай байгаа нь тодорхой байна” хэмээн бичиж байв. 

Харин Ардчилсан нам Ц.Элбэгдоржгүйгээр дотоод бужигнаанаа эмхэлж, хөл толгойгоо  мэдэхтэйгээ болоод авлаа. Одоо энэ намд аврагчийн дүрээр эргэж ирэх орон зай лав байхгүй болсон. Хэрэв тэрбээр АН-ын гишүүнчлэлээ дахин сэргээхээр хандсан нь үнэн бол улс төрд орон зай хайж яваагийн илэрхийлэл. Тэр намаараа дамжиж л улстөрд дахин орж ирнэ. Харин нам нь мань эрд тийм боломж олгох эсэх нь тодорхойгүй. 

Сайн явахад садан олон гэдэг  шиг Ерөнхийлөгч байх үед нь түүний таталцалын бүсэд эргэлдэж байсан “бага гаригууд”-ын хүч суларсан,  зарим нэг нь энэ нөлөөллийн бүсээс бүрэнмөсөн гарч одсон. Нөгөө талаас түүний хүсээгүй хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож, Элбэгдоржийн эсрэг фронт командалж мэдэх Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх болж томорчихоод байгаа болохоор мань эрийн хувьд бүх зүйл буруугаар эргэсэнтэй адил байгаа болов уу.  Гэхдээ эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг хорвоо хойно. Тэр дундаа экс Ерөнхийлөгчийн  хувьд улс төрийн карьераа ингээд дуусгана гэдэгтэй эвлэрч чадах уу.

Хэнтийд нөхөн сонгуулийн сураг гарч байгаа ийм үеэр түүний  намын гишүүнчлэлээ сэргээх тухай яриа гарч байгаа нь санаандгүй давхцал лав биш байх. Энэ бол түүний хувьд үзээд алдах анхны боломж. Гэхдээ нам нь түүнийг түшээд авах түлхээд хаях эсэхийг хэлж мэдэхгүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгэнтээ “Ерөнхийлөгч байсан хүн дахин улстөрд орж элдэв зүйлтэй хутгалдах хэрэггүй. Харин Ц.Элбэгдорж бол эргээд улстөрд бужингаан үүсгэхээр харагдаж байна” гэж санамсаргүй хэлээгүй байх. 

М.Нэргүй

Монгол банкны  Эрдэнэсийн сангаас алга болсон шашны үнэт эдлэл, хэрэгслүүдийн мөрөөр дахин шалгах уу
Монгол банкны  Эрдэнэсийн сангаас алга болсон шашны үнэт эдлэл, хэрэгслүүдийн мөрөөр дахин шалгах уу
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​