fbpx Шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдоогүй харанхуй мухар сүсэгт итгэдэгээ хэзээ болих бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 24 секунд

Шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдоогүй харанхуй мухар сүсэгт итгэдэгээ хэзээ болих бэ

Сарьсан багваахайн талаар энэхүү анхааруулга мэдээлэлийг буруу ташаа ойлголтын улмаас иргэд цаг зав, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохироос сэргийлж мөн одоогоор ичээлсэн байгаа амьтдын талаарх багагүй мөнгөтэй холбоотой зар гарч байгааг хавраас өмнө залруулахгүй бол ичээнээс гарангуут нь л төөрөгдөлд орсон хүмүүс сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа учраас орууллаа. Мэдээлэлийг цааш нь боломжоороо түгээнэ үү.

Өнгөрсөн оны сүүлээс эхлэн иргэдийн дунд лам, бөө, оточ нэртэй хүмүүс арга ядсан иргэдийн зовлонгоор тоглож байгаа мөн урд хөрштэй холбоотой ч байж болох шалтгаануудаар сарьсан багваахайн эд эрхтэн өвчинд тустай, далавч нь аз дууддаг гэх зэрэг шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдоогүй харанхуй мухар сүсэгт итгэсэн хүмүүс уг амьтныг эрж хайх явдал нэлээд ихэслээ. 

МЭДЭЭЛЭЛ: Сарьсан багваахайн үүр ичээ байгаа газрыг нь зааж өгсөн хүнд мөнгө амлаж буй нь энэ амьтдыг бүлээр нь нэгмөсөн устгах аюултай. Ногоон хурганы арьс Нохойн битvv туурайн дээр сарьсан багваахайн үүр нэмэгдэнэ. Учир нь сарьсан багваахай үүр барьдаггүй амьтан билээ. Харин байгалийн бэлэн байрших боломжтой газрууд болон хүний бий болгосон байгууламжийг үүр буюу орогнох газраа болгон ашигладаг. Үүрэнд нь ямар нэгэн өвс ургамал, ноохой гэх мэт зүйл байдаггүй. Хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай орны сарьсан багваахайн ихэх нь дулаан орон луу нүүж цөөнх нь өвлийн улиралд ичээлж үлдэнэ. Өвөл ичээлж байхад нь сэрээх юмуу байршлыг нь багахан өөрчлөхөд л үхэлд хүрдэг эмзэг амьтан юм. Сарьсан багваахай жижиг биетэй тул хүмүүс оготно, хулганатай адил түргэн үржилтэй гэж боддог гэтэл харин эсрэгээрээ жилд голдуу ганц хаяа хоёр зулзага төрүүлдэг удаан өсөлттэй амьтан юм. Иймээс тоо толгойн нь цөөрвөл буцаад сэргэх боломжгүй. Сарьсан багваахайг оролдохгүй бол хүнд ямар нэгэн гэм хоргүй. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тоо толгой нь жилээс жилд буурч байна. 

АЧ ХОЛБОГДОЛ: Шөнөөр нисдэг шумуул, хүр эрвээхий зэрэг шавжны тоо толгойг зохицуулахад байгальд сарьсан багваахай гол үүрэг гүйцэтгэдэг. Сарьсан багваахай нэг цагийн дотор 1000 ширхэг шумуулын хэрийн биетэй шавжийг барьж идэж чадна. Сарьсан багваахай тоо толгой буурснаар хортон шавж устгагч химийн бодис хэрэглээ ихсэж байгаа бөгөөд энэ нь бусад зүйл амьтан, ургамал улмаар экосистемийг аюулд оруулж, улс орны эдийн засагт ч сөрөг нөлөөлдөг. 

ХАМГААЛАЛ: Сарьсан багваахай нь Монгол улсын засгийн газрын ховор амьтны жагсаалт болон Монгол улсын улаан ном (1997, 2013)-д орсон хязгаарлагдмал тархацтай ховор амьтан билээ. Жижиг биет амьтдаас сарьсан багваахай дэлхий дээрх хамгийн удаан үрждэг нь бөгөөд өнөө үед орчны доройтлоос үүдэн устах аюулд ороод байна. Хойд Америкийн сарьсан багваахайн төрөл зүйлийн 50-с дээш хувь нь устах аюулд ороод байгаа бөгөөд цагаан-хамар синдром (White-nose syndrome) өвчний улмаас сарьсан багваахайн зарим зүйлүүд устаж ихэнх зүйлийн тоо толгой ихээхэн хэмжээгээр буурсан. Монголд энэ өвчний тохиолдол хэд хэдэн газар бүртгэгдээд байна (Drees et al., 2017). https://www.youtube.com/watch?v=Dn09SjDKhds  

ХҮНД ХАЛДВАРЛАХ ӨВЧИН: Сарьсан багваахай нь галзуу болон бусад өвчнийг дамжуулдаг гол эзэн амьтан болдог. Сарьсан багваахайд 200 гаруй вирус илэрсэн байна. Hantaan (Hantavirus), Sers nodavirus (Nodaviridae Nodavirus), Sers gammaretrovirus (Gammaretrovirus), European bat lyssavirus 1 (Lyssavirus), (Rotavirus), гэх мэт (Moratelli & Calisher, 2015). 1978 онд Америк болон Канад улсад 30 гаруй тохиолдлууд гарч байжээ. 1996 онд сарьсан багваахайнаас Австралид (Lyssavirus) галзуу төстэй өвчнөөс шалтгаалсан хүний нас баралтын хоёр тохиолдол гарч байсан байна. АНУ-д галзуугийн халдварын улмаас 35-57 эндэгдлийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан тохиолдлын ихэнх нь сарьсан багваахайтай холбоотой байжээ (Дэйвид & Хейманн, 2010). АНУ, Канадад, Австрали, Латин америк Баруун Европын (Дани, Финлянд, Герман, Люксембург, Недарланд, Испани, Швейцарь) орнуудад сарьсан багваахайн гаралтай галзуугийн өвчлөл нийгмийн эрүүл мэндийн анхаарууштай асуудлын нэг болоод байна (URL: www.cidnf.mn). 

Хуулийн хариуцлага: Зөвшөөрөлгүйгээр ахуйн болон тусгай зориулалтаар амьтан агнасан, барьсан, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно. Амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна. Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно. Мөн ховор амьтан агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Mонголын Гардалавчтан судлах төв

БОРЦГОР ХОТОНТОЙ ХАМТ ИРСЭН “МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА” НААДАМ
БОРЦГОР ХОТОНТОЙ ХАМТ ИРСЭН “МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА” НААДАМ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​