fbpx У.Хүрэлсүх: МАН-ЫН ТҮҮХ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ, ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТҮҮХ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 30 секунд

У.Хүрэлсүх: МАН-ЫН ТҮҮХ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ, ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТҮҮХ

“Эх орончдын баярын өдөр”, Монгол Ардын Нам байгуулагдсаны 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тусгаар тогтнолын ордноо болсон баярын хурлыг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж, Монгол Улсынхаа нийт иргэдэд Эх орончдын баярын мэнд хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Туурга тусгаар улсаа сэргээн босгож, Тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн үе үеийн Эх орончдынхоо гавьяа зүтгэлийг бид эгнэгт мартах учиргүй” гэдгийг онцлоод энэ утгаараа Эх орончдын өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэж байна” хэмээсэн юм. Түүнчлэн “Өнөөдөр улс төрийн намууд Эх орныхоо ирээдүйн төлөө Эв нэгдлийг эрхэмлэн, Нэгдмэл цул байж улс орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах ёстой.  Энэ дэлхий дээр Монгол улс гэж ганц л бий. Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Улс орны эрх ашгаас давсан намын эрх ашиг гэж бүр ч байхгүй. Бидэнд нэгдмэл нэг л эрх ашиг бий. Энэ бол Монгол улсын Тусгаар тогтнол, Монголын ард түмний язгуур эрх ашиг” гэдгийг  онцоллоо. Мөн тэрбээр “эвдэрч хагаралдах, эсэргүүцэн тэмцэлдэхээ урьтал болгох бус, эвлэлдэн нэгдэж, эдийн засагаа сэргээж, эх орондоо шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө, иргэн бүрийнхээ ажил амьдралыг дэвжин дээшлүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Монгол Ардын Намын даргын хувиар төрийн нам, хүчнүүдэд уриаллаа. Эх орончдын Нэгдмэл хүч Эх орны хөгжлийн үндэс байх болно гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн юм.

Арга хэмжээний үеэр Монгол Ардын Нам 2017 оны шилдэг намын байгуулага, үүр хороодоо шалгаруулж шагнал гардууллаа. Шилдэг намын байгууллагаар Увс аймгийн Монгол Ардын намын хороо, Дотоод ажлын шилдэг зохион байгуулалттай намын байгууллагаар Өвөрхангай аймгийн Монгол Ардын намын хороо, Үйл ажиллагаагаа олон нийтэд зөв, сайн сурталчилан таниулсан намын байгууллагаар Төв аймгийн Монгол Ардын намын хороо, Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон намын байгууллагаар Баян-Өлгий аймгийн Монгол Ардын намын хороо, Мөрийн хөтөлбөрийн шилдэг хэрэгжилттэй намын байгууллагаар Дорноговь аймгийн Монгол ардын намын хороо тус тус шалгарчээ.  

Мөн “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Монголын түүх” олимпиадад амжилттай оролцож эхний гурван байрт шалгарсан Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш нарт шагнал гардууллаа. Нэгдүгээр байрт 13-р сургуулийн сурагч Г.Тэмүүлэн, хоёрдугаар байрт 1-р сургуулийн сурагч П.Бямбасүрэн, гуравдугаар байрт Улаанбаатар эмпати сургуулийн сурагч Б.Ариунзаяа нар тус тус шалгарчээ.

Ука: Миний өрсөлдөгч бол С.Ононбат шүүгч

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​