fbpx ҮЗМЭРИЙН БОЛООД ҮЗЭГЧДИЙН ТОО НЬ УРВУУ ХАМААРАЛТАЙ ҮНДЭСНИЙ МУЗЕЙНУУД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 9 секунд

ҮЗМЭРИЙН БОЛООД ҮЗЭГЧДИЙН ТОО НЬ УРВУУ ХАМААРАЛТАЙ ҮНДЭСНИЙ МУЗЕЙНУУД

Энэ жилээс эхлээд жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж, энэ үеэр үзмэрүүдийг үнэ төлбөргүйгээр нийтэд толилуулах санаачилгыг салбарын сайд гаргасан юм. Энэхүү санаачилгын үр дүнд өнгөрсөн долоо хоногт үнэ төлбөргүй музейгээр нийтдээ 77 мянган хүн зорчсоны 70 орчим хувь нь хүүхдүүд байжээ. Тэгвэл энэ тоо их үү, бага уу?

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 40 гаруй музей байдаг ба Үндэсний статистикийн хорооны мэдээллээр бол тэдгээрийн сан хөмрөгт нийт 280 гаруй мянган үзмэр багтдаг байна. Сонирхолтой нь, үзмэрийн тооноос илүүтэй үзэгчийн тоо анхаарал татахаар болсныг статистик үзүүлэлт харуулах аж. Нэг үгээр бол улсын хэмжээнд музейн үзмэрийн тоо, ширхэг жилээс жилд нэмэгдэх атал үзэгчийн тоо жилээс жилд буурчээ.

Улсын хэмжээнд нийт музейн үзмэрийн тоо 2013 онд 261-645 байсан бол 2016 оны статистикаар 281 мянга давж, гурван жилийн хугацаанд даруй 20-иод мянгаар нэмэгдсэн байгаагаас харвал “музей сүйрч байна” гэж дүгнэх үндэслэл лав алга. Харин үзмэрийн тооны өсөлтөөс урвуу хамааралтай яваа буюу жилээс жилд цөөрч байгаа үзэгчийн тоо салбарын сайдын санааг зовоожээ.

Статистикаас харвал 2013 онд жилдээ 920 мянган хүн музейгээр зочилж байсан бол 2016 оны дүн мэдээгээр энэ тоо 400 гаруй мянгаар буурч, 534 мянгад хүрсэн байна. Үзэгчийн тоо буурахад нөлөөлсөн хүчин зүйл байж л таарна.

Юутай ч улам бүр мартагдахдаа хүрээд байгаа музейг эргэлтэд оруулах, үзмэрийг нийтийн хүртээл болгоход маркетинг дутагдсан гэж салбарын бодлоготнууд үзсэн учраас олон нийтийн сонирхпыг татах арга хэмжээ авч байгаа нь тодорхой болов уу. Нээлттэй өдөрлөг, үнэ төлбөргүй үйлчилгээ зэрэг арга хэмжээ нь олон нийтэд чиглэгдсэн борлуулалтын маркетингийн нэг хэсэг биз дээ? Тэр тусмаа “үнэгүй", эсвэл хямдрал гэх мэт саналууд хэрэглэгчдээ маш хурдан татахад чухал үүрэгтэй маркетингийн хэрэгсэл байдаг. Ялангуяа Монголд “үнэгүй", “хямдрал” гэх түлхүүрүүд хэрэглэгч өсгөхөд үр нөлөө ихтэй арга зам гэдэгтэй маргах хүн ховор. Бизнес талаас нь асуудлыг харвал ашиггүй төдийгүй зайлшгүй зүйл биш гэдэгтэй мөн л маргах аргагүй.

Харин бизнес утгаар харах угаас шаардлагагүй, нийтийн, нийгмийн эрх ашгийн үүднээс төрөөс санхүүжилт гаргаж авч явах ёстой салбарууд гэж бий. Тэдгээрийн нэгд нь үнэт өв сан хөмрөгийг судлах, аль болох урт хугацаанд хадгалах, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой музейд зайлшгүй багтах байх.

Олон улсын музейн зөвлөлийн дүрэмд зааснаар “Музей гэдэг нь нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц олон нийтэд зориулагдсан, байнгын үйл ажиллагаатай, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд хүний түүх, амьдрах орчны тухай баримт гэрч болох эд зүйлийг судлах, хүнийг гэгээрүүлэх оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор олж цуглуулах хадгалах хамгаалах, судлан шинжпэх, дэлгэн үзүүлж сурталчлах ажил эрхэлдэг газар юм” гэжээ.

Мөн Монгол Улсын музейн дүрэмд "музей нь Монгол нутаг дахь хүний амьдралын түүх, соёл урлаг, ёс заншил, байгаль орчны тухай бодит, баримтат материалуудыг цуглуулан хадгалж, судпан шинжлэх, дэлгэн үзүүлэх, сурталчлах, таниулах үйл ажиллагааг байнга явуулах үүрэг бүхий ашгийн төлөө бус соёлын болон төрийн үйлчилгээний байгууллага юм” гэсэн байдаг.

Тэгэхээр худалдах, хувьчлах, үгүй ядаж үнэ хүргэх зорилго. угаасаа байх боломжгүй музейг жилийн дөрвөн улиралд үнэгүй байлгасан ч болохоор аж. Энэ удаад "үнэгүй” гэсэн маркетинг үр дүнгээ өгсөн нь үнэдээ ч биш зүгээр л музейг сануулсандаа л утга учиртай болсон. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг сэдэлжүүлэх нэг шалтгаан нь “үнэгүй” гэх түлхүүр үг болсон хэрэг.

Үзэхдээ хүрвэл үнэтэй ч адилхан, үнэгүй ч адилхан. Гэхдээ үзэгчийнх нь тоо цөөрсөөр байгаа музейг үргэлж үнэгүй байлгалаа гээд хүмүүс цувах нь юу л бол?

Өглөөний сонин
З.Боргилмаа

В.Путин: Улсынхаа эдийн засгийг сэргээсэн нь миний хамгийн том амжилт
В.Путин: Улсынхаа эдийн засгийг сэргээсэн нь миний хамгийн том амжилт
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​