fbpx Н.Цэрэнбат: Маршрут батлагдсанаар онгоцны тийз хямдрах, эрсдэлгүй аялал жуулчлал хөгжих боломж бүрдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 38 секунд

Н.Цэрэнбат: Маршрут батлагдсанаар онгоцны тийз хямдрах, эрсдэлгүй аялал жуулчлал хөгжих боломж бүрдэнэ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр "Яаманд газартай холбоотой гомдлууд их ирж байгаа. Гэхдээ бидэнд харъяалагдах асуудал биш шүү дээ. Мөн Засгийн газрын тогтоолоор Зайсангийн аманд оршин суурьшиж байгаа иргэдийг тусгай хамгаалалтын газраас хасах, Улаанбаатар хот руу шилжүүлэх нэгдсэн том ажил яамд хооронд эхлүүлсэн байгаа.

Ер нь гадна дотны хөрөнгө оруулалтаар Зайсангийн аманд олон барилга баригдсан үүний хэрүүлийг БОАЖЯ хийхгүй ээ. Хот нь аваад асуудлаа шийдвэрлээд явах ёстой. Засгийн газар 2018 оныг төрийн албан хаагчдын сахилга батыг сайжруулах жил болгон зарласан байгаа. Энэ хүрээнд БОАЖЯ-ны харьяа агентлагууд нээлттэй хаалганы өдөр зарлахаар ажиллаж байна" гэлээ. Сайд мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад дараахи хариултыг өглөө.

-Цэвэрлэх байгууламж баригдах асуудал яагаад удаашраад байгаа юм бол?

-Барилга, хот байгуулалтын яаман дээр ажлын хэсэг гарсан байгаа. Манай яамны зүгээс байгаль орчны үнэлгээ хийх асуудлыг нь хариуцан ажиллаж байгаа. Дэд ажлын хэсгүүдийн ажил хэвийн үргэлжилж байгаа.

-Та сая олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцоод ирлээ. Тодорхой үр дүнд хүрч чадав уу?

-Энэ үзэсгэлэнд Монгол Улс сүүлийн 14 жилийн турш оролцож байгаа. Гараанаас бидэнтэй яг адилхан эхэлсэн улсууд илүү сайн ажиллаж, аялал жуулчлалын салбар нь хөгжсөн байна. Тиймээс Засгийн газар аялал жуулчлалын салбараас олох орлогоо дээшлүүлэхийн төлөө анхаарч ажиллана. Бид аяллын маршрут гаргах чиглэлд тодорхой ажлууд хийж байгаа. Маршрут батлагдсанаар онгоцны тийз хямдрах, эрсдэлгүй аялал жуулчлал хөгжих боломж бүрдэнэ гэж харж байна.

-Агнуурын нөөцгүй бүсэд зөвшөөрөл өгсөн асуудал бий юу?

-Ийм төрлийн зөвшөөрлийг 20 орчим ААН-д өгдөг. Жил бүр нэгэнд нь их өглөө. Нөгөөд нь бага өглөө гэх хэл ам гардаг. Аль болох асуудлыг нээлттэй явуулах зарчим баримтална. Агнуурын нөөцгүй бүсэд зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй. ААН-үүд өөрсдөө Монгол төрийн бодлогыг хүндлэх хэрэгтэй. Асуудлуудаа бид нэгтгээд, хаана хаана ямар асуудал байгааг эрэмбэлж, шийднэ.

-Ногоон зээлийн сан байгуулах ажил ямар шатандаа яваа бэ?

-Энэ сангийн Монголын талын ТУЗ өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Хоёр талаасаа ойлголцож чадвал зургадугаар сараас хэлэлцээр эхэлж, аравдугаар сард ажил эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна.

-Цаашид шонхор барих зөвшөөрөл дээр хязгаарлалт тавих уу?

-Шонхор барих зөвшөөрөл олголтыг хориглосон байгаа. Намайг сайдын ажил авснаас хойш шонхортой холбогдолтой асуудал огт яригдаагүй.

-Нөхөн сэргээлт улсын хэмжээнд хэр үр дүнтэй хийгдэж байна бэ?

-Нөхөн сэргээлттэй холбоотой хууль тогтоомжуудын биелэлт улс орон даяар маш муу хэрэгжиж байгаа. Тухайн орон нутгийн ИТХ нөхөн сэргээлтээс олсон орлогоо зрриулалтын бусаар зарцуулдаг. Үүнээс үүдээд маш их асуудал үүсдэг. Бид энэ асуудлаа цаашдаа зайлшгүй засах хэрэгтэй. Зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь зарцуулж хэвших ёстой. Иргэд итгэл хүлээж гарч ирсэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ чиглэлд илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байгаа. 

-Үүн дээр салбар яам ямар бодлого барин ажиллах бэ?

-Сайдын ажлаа авснаас хойш Богд уултай холбоотой 2-3 зөвшөөрлийг цуцалсан байгаа. Бидэн дээр ирж буй санал гомдлын бараг 80 гаруй хувь нь Богд уултай холбоотой асуудал байдаг. Тиймээс яамнаас тусад нь ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ер нь цаашдаа энэ асуудлыг хот өөрөө шийдэж байх учиртай юм билээ. Манайтай холбоотой Богд уулын зургаан ам байдаг. Эдгээр амуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд салбар яам анхааран ажиллана.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн шүүх хурал хойшиллоо
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн шүүх хурал хойшиллоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​