БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр ажлаа хүлээлгэн өгчээ


 

УИХ 2017 оны тавдугаар сарын 25-нд Ё.Отгонбаяр тэргүүтэй хүмүүсийг Элчин сайдаар томилсон. Гэвч Ерөнхийлөгч тэднийг эцэслэн томилох зарлиг гаргаж, Итгэмжлэх жуух бичигт нь гарын үсэг зурахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Харин Монгол Улаас АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярыг саяхан явуулах шийдвэр гаргасан юм. Тиймээс Ё.Отгонбаяр дэд сайдын ажлаа хүлээлгэн өгчээ.Ерөнхийлөгч байр сууриа өөрчилж, түүнийг Элчин сайдаар явуулах шийдвэр гаргахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэх мэдээлэл бий. Тодруулбал, АНУ өөрийн улсад нь суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг жилд хоёр буюу гурав болон есдүгээр сард хүлээн авдаг ажээ. Энэ сарын сүүлчээр шинээр томилогдон ирж буй Элчин сайд нараа хүлээн авахаар төлөвлөж байгаагаа манай талд анхааруулжээ. Мөн энэ оны эхний хагаст АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай компакт гэрээ байгуулахад Элчин сайдын үүрэг их. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ зун АНУ-д айлчлах тухай мэдээлэл бий. Тиймээс айлчлахаасаа өмнө Элчин сайдаа томилох шаардлагатай болсон зэрэг цаг хугацаанд шахагдсан асуудлууд байгаа учраас өөр хүнийг Элчин сайдаар томилоход хугацаа алдана гэж үзсэн бололтой.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [202.131.236.250] · 2018/03/19

    номын мөр хөөсөн сайхан хүн дээ


  • Argaliin utaa borgilsoon · [202.70.34.238] · 2018/03/18

    Bayariin bandaashnii rezien ANU-d elchin saidaar aaan, arai denduu yu ugui yu. Muu nokhoig buudaj alval taarna. Avgai uchnuun terbumiin avilgiin hereg uusgegdej baisan sh dee


  • zochin · [103.26.195.78] · 2018/03/17

    Ene hkuniig shalgakh estoi khunii 1rt shuu. Yun gadagshaa said , meregjliin diplomat ch zendee tednii ajliig ene yu hkiikheb, GXn said odoo gadagshaa meregjliin diplomat ch ybuulahkgyi bol eeree kharuytslagiig hkulee , gadaadad amragchdiig tomilood baidag , ukh mengetei uls uu


  • Зочин · [122.201.26.13] · 2018/03/17

    Энэ хүн мэргэжлийн сургуулийг төгссөн олон жил улс орондоо ажилласан туршлагатай хүн гэж боддог. Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргасан байна.


  • Зочин · [64.119.19.242] · 2018/03/16

    Оройтсон ч гэсэн зөв шийдвэр байна. Элчингээ цаг хугацаанд нь томилохгүй байна гэдэг туйлын бүдүүлэг харанхуй хэрэг