fbpx “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дээрэмдээд байгаа нь Д.Ариунболд захиралд хамаагүй юу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 57 секунд

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дээрэмдээд байгаа нь Д.Ариунболд захиралд хамаагүй юу?!

“Тавантолгой” ХК нь олон жилийн турш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайгаас нүүрс олборложээ-

Уг нь энэ асуудал 2017 оны наймдугаар сард сөхөгдөж байлаа.

Нэхэн сануулахад, Жижиг Тавантолгой буюу “Тавантолгой” ХК-ийн уурхайн удирдлага гэв гэнэт тушаал гаргаж, 2017 оны тавдугаар тавдугаар сарын 23-ны өдрөөс зургадугаар сарын 26-ныг хүртэл уурхайнхаа үйл ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдсэн байдаг юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийг дамнуулан ийм шийдвэр гаргасан нь ямар учиртайг олон нийт байтугай, тэндхийн уур­хайчид ч сайн ойлгоогүй гэдэг. Учир нь Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж таг чиг байсан юм.

Гэвч удалгүй нэгэн ноцтой мэдээлэл олонд ил болов.

Хоёр компанийн лицензийн хил дээр байдаг мөргөцгийг “Тавантолгой” ХК нь олборложээ. “Тавантолгой” ХК ч гэж дээ, “Хуала Тянь Жин” гэдэг хятад компанид мөргөцгийг бүтэн сарын турш олборлох эрхийг олгосон байгаа юм.

Зарим эх сурвалжийн мэдээллээр уг зөв­шөөрлийг хоёр талаасаа ол­го­сон. Харин Таван­толгой ХК-ийн талаас ухах шаардлагатай тул уурхайг нь зогсоосон гэж тайлбарлаж байсан юм.

Уурхайг гэнэт хаасан нэг сар гурав хоногийн хугацаанд тэр компани 260 мянган тонн нүүрс олборлосон. Үүнийг мөнгөн дүнгээр бодвол 18 980 000 /арван найман сая есөн зуун мянган/ ам.доллар болохыг эх сурвалжууд тухайн үед мэдээлж байв.

Харин энэ мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаны дараа Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдэгдэл гаргасан байдаг. 2017 оны наймдугаар сарын 30-нд гаргасан тэр мэдэгдэлдээ “…Нийтлэл нэртэй гүтгэлэг тараасан нэр бүхий сайтад хандаж алдаагаа залруулах, тайлбар хийх, уучлал гуйхыг удаа дараа шаардаж, түүнийгээ албан тоотоор ч илгээсэн.

Ихэнх сайт нь нийтлэлээ устгасан боловч, өнөөг болтол ямар нэгэн тайлбар хийлгүй, уучлал хүсээгүй хэвээр тул “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн нэр төрийг сэргээлгэх зорилгоор хуулийн байгууллагад хандах болсноо албан ёсоор мэдэгдэж байна.

Мөн уншигч олонд хандаж, Цанхийн Зүүн уурхайн урд хэсгийн “Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн тал­байтай хиллэж буй хэсэг, уурхайн ажиллагааны та­лаар шаардлагатай тайл­барыг хийх нь зүйтэй гэж үзлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нүүрсээ Монгол Улсын “Ашигт малтмалын тухай хууль”-ийн дагуу олборлодог. Компанийн байнгын дотоод хяналт, төрийн болон мэргэжлийн байгууллагын тогтмол шал­галтын дор үйл ажил­лагаагаа ил тод эрхэлдэг.

Нэр дурдсан зарим сайтад бичиж нийтлээд байгаа шиг луйвар булхай манай компанид огт тохиолдоогүй гэдгийг удаа дараагийн шалгалт, түүний дүгнэлт, тайлан бэлхнээ нотолно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь “Тавантолгой” ХК-ийн 4-р уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огт­лолцдог гэдгийг тодотгоё.

Хил залгаа орших тул, ” Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн хооронд №ЭТТ-2017/019 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2017 оны хоёрдугаар сарын 13-ны байгуулж, компани хоорондын үйл ажиллагааг уялдуулах, харилцан хяналтын орчныг сайжруулах хүрээнд хамтран ажиллаж байгааг ч дурдах нь зөв юм.

Эцэст нь хэлэхэд, “Мөргөцгийн нүүрснээс луйвар хийсэн үү?” нийтлэл бол зохиомол, улс төрийн ашиг хонжоо эрэлхийлсэн, ичгүүр сонжуураа гээсэн захиалгат сэтгүүл зүйн үр бүтээл юм. Энэ бол гүжир гүтгэлэг” гэсэн байв.

Тэгвэл хэдэн сарын өмнөх энэ мэдэгдэл нь худлаа болохыг нотлох баримтыг бид олж авсан юм.

Ер нь бол “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшил бүхий талбайд нэвтэрч, хууль бусаар олборлолт хийдэг болоод удаж байгаа юм байна. Энэ байдалтай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх захирлууд тэмцдэг байжээ.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэд тус компанийн Гүйцэтгэх захирал байсан Я.Батсуурь 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр 01/964 дугаар бүхий хүсэлтийг Тавантолгой ХК-д илгээж байжээ.

Түүндээ “…”Тавантолгой” ХК манай компанийн MV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, нүүрс олборлосон. Мөн тус компанийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайд хөрсний овоолго байршуулсан байна.

Манай ашиглалтын лицензтэй талбайг давж нүүрс олборлосны улмаас учирсан хохирол, хөрсний овоолго нүүлгэн шилжүүлэх зардлыг /нийт 197 тэрбум 975 сая төгрөг/ 141.681.735 ам.доллар/ төлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хохиролгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Энэ хохирол өнөөг хүртэл төлөгдөөгүй гэсэн мэдээлэл байна. Тэр ч байтугай түүнээс хойш, өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаас хууль зөрчин нүүрс олборлосоор байгаа бололтой.

Д.Ариунболд захирлын 2017 оны наймдугаар сарын 30-нд мэдэгдэлдээ дурдсанчлан “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн хооронд №ЭТТ-2017/019 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2017 оны хоёрдугаар сарын 19-ний байгуулжээ. Гэхдээ эрхэм захирлын хэлээд байсан шиг …“компани хоорондын үйл ажиллагааг уялдуулах, харилцан хяналтын орчныг сайжруулах хүрээнд” бус, Тавантолгой ХК-ийн олборлосон нүүрс болон хөрсний хэмжээг хоёр талын холбогдох инженер техникийн ажилчид хэмжилт хийж тогтоон, акт үйлдэн баталгаажуулжээ.

Тодруулбал, 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Тавантолгой” ХК-ийн  4-р уурхайн олборлолтод өртсөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайн нүүрсний хэмжээг баталгаажуулсан хамтарсан тайлан гаргажээ.

Уг тайланд “…Хоёр компанийн хамтарсан геологи, маркшейдерийн баг 2015 оны есдүгээр сарын 25-6, 2016 оны наймдугаар сарын 12, 2016 оны араваннэгдүгээр сарын 9-11-ний хооронд гурван удаагийн хэмжилт, дээжлэлтийг хийсэн.

“Тавантолгой” ХК-ийн 4-р уурхай нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбайгаас хойд хэсгээрээ 26.6 мянган тн, зүүн хэсгээрээ 233.4 мянган тн, баруун хэсгээрээ 8.2 мянган тн, нийт 268.3 мянган мн нүүрс олборлосон байна” гэжээ.

Мөн Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах бай­цаагч Б.Батсайхан хяналт, шалгалтын танил­цуулгадаа энэ тухай мэдэгдсэн байна.

Ер нь “Тавантолгой” ХК нь өөрийн эзэмшлийн MV-287 тоот лицензийн талбайг хэтрүүлэн Эрдэнэс “Тавантолгой” ХК-ийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайгаас нүүрс олборлосон үйл ажиллагаа нь  Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсгийг зөрчсөн. Зөрчлийн тухай хуулийн 7, 11 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэгт заасны  дагуу хариуцлага хүлээх хуультай юм байна.

Түүнчлэн хамгийн гол нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд “…Нэр дурдсан зарим сайтад бичиж нийтлээд байгаа шиг луйвар булхай манай компанид огт тохиолдоогүй гэдгийг удаа дараагийн шалгалт, түүний дүгнэлт, тайлан бэлхнээ нотолно. …Эцэст нь хэлэхэд, энэ бол гүжир гүтгэлэг” гээд байсан нь тухайн үед босч ирсэн мэдээллийг дарах, өөрийгөө энэ бүхнээс чө­лөө­лөх гэж бодит үнэ­нийг нуун дарагдуулсан байх магадлал өндөр байна.

Энгийнээр бодоход, “Тавантолгой” ХК олон жилийн турш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дээрэмджээ. Гэтэл захирал Д.Ариунболд нь “…Тийм зүйл огт болоогүй” гэж мэдэгдэл хүртэл гаргаад мэлзэж суугаа нь анхаарал татаж байна.

Уг нь Монголын ард түмний өмч, Монгол Улсын стратегийн орд Тавантолгойн нүүрсийг “чоно”-оос хамгаал гэж Д.Ариунболдыг томилсон билээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

В.Путиний тухай улс төрөөс ангид 10 баримт
В.Путиний тухай улс төрөөс ангид 10 баримт
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​