Б.Даш-Яндаг даргаа тэшүүр хэрэгтэй юу


Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн нэгдсэн эмнэлгийг оруулж батлан, менежментийн гэрээгээр ажиллах эхлэл тавигдсан цагаас хойш өдгөө 20 жил өнгөрчээ..Энэхүү тендерт Б.Даш-Яндаг ахлагчтай баг шалгарч, 1997 оны долдугаар сарын 1 нд НЭМГ-ын дарга, БЗД-ийн Засаг дарга, эмнэлгийн удирдлагын багийн ахлагч Б.Даш-Яндаг нар гэрээнд гарын үсэг зурж “Баянзүрх нэгдсэн эмнэлэг”-ийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тодотгож хэлбэл, Баянзүрх эмнэлэг нь хувьд шилжсэн цорын ганц эмнэлэг юм. Мэдээжийн хэрэг хувьд шилжсэн эмнэлэг учраас юм бүхэн нь төрийн өмчит эмнэлгээс тэс өөр, наад зах нь төлбөрийн систем байхаас гадна элдэв үйлчилгээ нь дэндүү хувийн шинжтэй гэх нь ч бий. Хамгийн ойрын жишээ дурдахад нийслэлд анхны цас ороод багагүй хугацаа өнгөрчээ.

Тэгэхэд тус эмнэлгийн хүлээн авах хэсгийн үүдний цас нь бүр мөс болоод үүдний зогсоол талбай гэхээсээ илүүтэй мөсөн гулгуурын талбай гэж хэлэхэд болно. Эмнэлэгт үйлчлүүлж эрүүл болохоор ирэгсэд нь энэхүү мөсөн гулгуурын талбай дээр тэшиж бэртэл гэмтэл авмаар. Уг засаг захиргааны нэгжийн хууь дүрмээр төрийн болон төрийн бус байгууллагууд гадна талбай ойр орчмынхоо цасыг цэвэрлэх ном журамтай санагдах юм. Эмнэлэгт үйлчлүүлэхээр хөлтэй хөлгүй өндөр настай, нялхас гээд буман хүмүүс зорчиж байгаа. Тэгэхээр Баянзүрх эмнэлэгт үйлчлүүлэхээр тэшүүр өмсөж ирэлтэй биш дээ. Хувьд гарсан гэхээр, миний хувийн өмч би яасан ч яахав хэмээн ийн аашилж болохгүй шүү дээ. Захын нэг жижигхэн дэлгүүр хүртэл цас мөсний дараа үүд орчмоо цэвэрлэчихээд болоод байхад бүхэл бүтэн дүүргийн эмнэлэг ийнхүү цас мөсөн талбайтай болчихоод байгааг юу гэж үзэх вэ. Таны эмнэлг эрүүл энхийг уриалах бус гэмтэл бэртлийг уриалж байна, Б.Даш-Яндаг даргаа.


Энэ мэдээ таалагдаж байвал: