fbpx Ичсэн хүн хүн ална гэгчээр С.Баярцогтын тайлбар үнэмшилтэй санагдсангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 41 секунд

Ичсэн хүн хүн ална гэгчээр С.Баярцогтын тайлбар үнэмшилтэй санагдсангүй

Ойрын өдрүүдийн гол дуулианы эзнээр Сангийн сайд асан С.Баярцогт зүй ёсоор тодроод байна. Түүнтэй холбоотой олон мэдээлэл өндрөө авч буй энэ үед буюу өчигдөр тэрбээр хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийлээ. Түүний хэлснээс үзвэл дэлхийн томоохон агентлаг болох “Ройтерс” “шар” мэдээ бичсэн болж хувирав.

С.Баярцогт мэдээллийн эхэнд “Ройтерс” мэдээллээ хэт субьектив талаас нь бэлтгэсэн, учир дутагдалтай байсан” гэж хэлсэн нь ташаа мэдээлэл гаргасан гэдэгтэй агаар нэг сонсогдож байлаа. Гэтэл дэлхийд данстай энэ агентлагийн мэдээлэл аль улсын хувьцаа өсөлттэй байх вэ гэдгийг тодорхойлдог бодит эх сурвалж болдог. Энэ бол тухайн байгууллагын цар хүрээг илтгэсэн жишээ. Гэтэл С.Баярцогт өөрийгөө өмгөөлөхийн тулд “Ройтерс" агентлагийг хүртэл илтэд буруутгасан нь туршлагатай улстөрчийн хувьд жижиг шалтаг байлаа. Цаашилбал, оффшор бүсэд “мартаж орхисон” 10 сая ам.доллараа энэ удаад тэрбээр “Монголын томоохон бизнесмэнийх” хэмээн тодотгосон нь анхаарахгүй орхиж боломгүй өгүүлбэр байлаа. С.Баярцогт их хэмжээний мөнгөө оффшор бүсэд байршуулсан гэдэг нь тодорхой болоод цөөнгүй жил болсон. Гэтэл өдий хүртэл энэ мөнгө “минийх биш” гэж дуугараагүй атлаа хууль хяналтынхан шалгаад эхлэнгүүт ингэж хэлсэн нь үнэмшил төрүүлсэнгүй. Ичсэн хүн хүн ална гэгч болох вий.

“Хоёр тал хамтран шалгаж эхэлсэнд баяртай байна, энэ асуудал нэг талдаа гарах нь. Хэрвээ би гэм буруутай бол хариуцлагаа хүлээхэд бэлэн” гэж ам бардам дуугарсан нь ч хачирхалтай. Тэр юуны учир ийнхүү зоригтой дуугарав. Хийсэн гэм, нуусан хөрөнгөгүй учраас уу эсвэл “сонгогчид маань итгэл алдарлаа” хэмээн халаглангуй ярьж байснаас нь үзвэл олонд үнэн харагдах гэснийх үү. Ямартай ч энэ бүхний хариулт удахгүй тодорхой болно. С.Баярцогтын мэдээллээс бас нэг зүйл тодорхой харагдаж байлаа. Түүний ярьснаас үзвэл АН-ын задрал тартагтаа тулсан нь тус намын лидрүүдийн тоонд зүй ёсоор багтдаг С.Баярцогт намдаа эмгэнэл илэрхийлсэн явдал. Өөрөөр хэлбэл, С.Баярцогтыг Швейцарын прокурорын байгууллага болон манай улсын АТГ-аас шалгаж эхэлснээ зарлахтай зэрэгцэн намаасаа хөөсөн нь эмгэнэлтэй зүйл болсныг тодотгосон. Учир нь өөрийнх нь хэлснээр намынх нь удирдлагууд түүнийг нэг ч удаа дуудаж уулзаагүй атлаа шууд л хөөх шийдвэрээ зарласан байна. Түүнчлэн шүүхээр эцэслэн тогтоотол хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэдэг алтан зарчим энэ удаад АН-ын удирдлагуудад үйлчилсэнгүй бололтой. Тэд С.Баярцогтыг ийнхүү үгийн зөрүүгүй хөөсөн нь унасан нэгнээ дэвсэлсэн үйлдэл болсон нь хэн бүхний нүдэнд ил байна. Нөгөөтэйгүүр АН уналтын хамгийн доод цэгтээ тулж, олны танил гэх нэг ч лидергүй үлдэх нь гэдэг яриа биеллээ олж буйг С.Баярцогтын кейс бэлхнээ илтгэж орхилоо.

М.Өнөрөө

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ХҮЧИРХИЙЛЭГЧДИЙГ ТАЙГАН БОЛГОЁ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​