fbpx Ш.Батхүүг таньдаг хүн үлдэх нь үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 1 секунд

Ш.Батхүүг таньдаг хүн үлдэх нь үү?

“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан асуудалд олон хүний нэр дуулдаж байгаа. Явсаар ганц буруутнаар нь “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү тунаж үлдэж байх шиг байна.
Харин хамт нэр нь яригдаж байсан эрхмүүд Ш.Батхүүг огт танихгүй гэх нь холгүй үгсийг унагах болов. Ш.Батхүү одоогоос таван жилийн өмнө Ерөнхий сайд асан С.Баярын талаар хэвлэлд “…Би С.Баяр даргатай найз уу, найз. Манай байрны л ах” гэж ярьж байсан юм. Харин С.Баяр өчигдөр /2018.3.19./ www.itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “…Хэрэгт орсных нь дараа хүн муулаад унавал дэндүү хуншгүй юм болно. Тэр хүн сайн муу, хэрэгт орсон, ороогүйгээс үл хамааран бодит үнэнийг л ярих ёстой.  Найз мөн үү, биш үү гэдэг ч энд хамаагүй. Бага залуугаасаа үерхсэн миний хэдэн найз бий. Тэдний дунд бол Батхүү байхгүй. Нэгд, насны ялгаа байна. Хоёрт, хожим хойно танилцсан. Гуравт, анд найз гэдэг бол ажил албанаас алс, огт өөр эрэмбийн асуудал” гэж байв.
Тухайн үед ТӨХ-ны дарга байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын талаар Ш.Батхүү  мөн л таван жилийн өмнө “…Хамгийн анхны 20 сая ам.долларын зээл авахад бол үнэхээр манайд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж өгсөн. Баталгааг зүгээр нэг нөхөрт гаргаад өгчихгүй шүү дээ. Энэ хүн цаанаа хөрөнгөтэй, бизнестэй, орлоготой гэж л гаргаж өгч байгаа шүү дээ. Тэгээд дээр нь Оросын тал, Монголын талынх нь аль алины зөвшөөрөл байгаа. Ер нь бол дараа дараагийн зээлүүдийг бид өөрсдөө, би хувийнхаа баталгааг тавьж байгаад авсан. Энэ дээр “Стандарт” банкныхан барууныхан болсон хойно зүгээр л амьдралд байхгүй юм шаардаад байсан. Бүх юмыг чинь барьцаалчихлаа. Дээр нь “Эрдэнэт”-ийн баталгаа авчирч өгөө гээд. Тэрийг нь янзлаад өгчихсөн тал бий” гэж байлаа. Д.Сугар 2018 оны хоёрдугаар сарын 21-нд Өдрийн сонинд “…Тэр хүнийг таних танихгүйн асуудал тийм чухал юм уу. Нүгэл буяны талаар жаахан ч гэсэн юм ойлгодог бол хичнээн хүн чирэгдүүлж байгаагаа, улс орноо яаж хохироож байгаагаа тэр хүн бодмоор л юм. Уул нь өөрөө анхнаасаа л хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрийнх нь гарын үсэгтэй тодорхойлолт энэ байна. (Батхүүгийн гарын үсэг бүхий бичгийг үзүүлэв) Энэ бичигнээс зарим асуултын тань хариулт харагдаж байгаа биз дээ” гэж Ш.Батхүүг хэлсэн.
Түүнчлэн Ш.Батхүү “Алтжин” группийн захирал Г.Алтангийн тухайд “…Г.Алтан захирлын хувьд эрсдэлтэй алхам хийж, энэ төсөл рүү орчихоод байгаа нь үнэн. …Г.Алтан захирлын энэ ажлыг манай банкууд ойлгож, хамтарч ажиллаж чадвал бас бүтэхгүй юм биш. …Хүмүүс итгэхгүй, Ш.Батхүү Г.Алтангийнхаа юмыг зугатаалгаж өөрийнхөө нэр дээр болголоо гээд л янз бүрийн юм ярьж байсан. Хүмүүс өөр өөрийнхөө хэмжээгээр л сэтгэж байгаа нь тэр. Асуудлыг яагаад тэгж ярьж байгааг нь би ойлгож байна. Миний хувьд нэгдүгээрт, би харамч хүн биш. Хоёрдугаарт, өмнө тусалж байсан хүмүүст өгөөмөр байж чадна гэдгээ мэднэ” гэж байв. Харин Г.Алтан өчигдөр “Өдрийн сонин”-д “…Би энэ талаар юу ч мэдэхгүй. Энэ сүлжээнд ямар ч хамаагүй. “Жаст” группт би хэзээ ч хувь эзэмшиж байгаагүй! Тэр компани хэнээс ямар зээл авч байсан, ямар бизнес үйл ажиллагаа явуулж байсныг би сонирхдоггүй байсан.Батхүү Алтан нарын хууль бус үйлдэл гэж юуг хэлээд байгаа юм бол оо?” гэж ярьжээ.
Энэ мэтчилэнгээр бүгд л Ш.Батхүүгээс ямар нэг байдлаар “зай”-гаа аваад эхэлж байгаа нь анзаарагдаж байгаа юм. Эцэстээ Ш.Батхүүг таньдаг хүн үлдэх эсэх нь ч эргэлзээтэй болж байна гэсэн үг.
 
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр бус
Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр бус
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​