"Outlaw" хамтлаг нэгэн үед олон сайхан хайрын дуугаараа багагүй амжилт гаргаж хэд хэдэн бие даасан тоглолт хийж чамгүй олон сонсогчтой болоод амжсан. Тэгвэл залуусын сайн мэдэх "Outlaw" хамтлагийн дуучин Э.Ариун-Эрдэнэ Орхон аймгийн Ардчилсан намын үүрийн даргад нэр дэвшиж байгаа гэнэ. "Outlaw" хамтлагийн дуучин гэдгээс өөрөөр үл мэдэх түүний хувьд Орхон аймгийн АЗХ-ны тэргүүлэгч, АЗХ-ны Нийгмийн бодлогын хорооны дарга, АЗХ-ны Зэст багийн үүрийн салбар зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан юм байна. Ямартай ч залуу дуучин маань уран бүтээл гэхээсээ илүү улс төр сонирхож эхлэсэн байна.
Эх сурвалж Шуурхай.мн