Монгол улсын үнэт баялаг юу юм бэ? Энэ бол хүн та юм. Таны ирээдүй болсон араас чинь залгамж халаа болох бяцхан зүрх айж байна. Бага насны хүүхдүүд хүчирхийлэл өртсөн хэргүүд шил дараалан гарч нийгмийн бухимдлыг төрүүлээд байгаа. Аймшигт хэргүүдийг золиос нь бяцхан хүүхдүүд байсаар л байх уу.03 сарын 31 нд 11 цагт Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал Сүхбаатарын талбайд болохоор болжээ. Энэхүү жагсаалыг ганц Улаанбаатар хотод гэлтгүй орон даяар жагсаалд нэгдэх аж. Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдсэн байна.
Эх сурвалж Шуурхай.мн