fbpx Д.ЭНХМАНДАХ: Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр шийдвэр гаргагчдын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 28 секунд

Д.ЭНХМАНДАХ: Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр шийдвэр гаргагчдын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг угтан ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны дарга Д.Энхмандахтай ярилцлаа.

Д.ЭНХМАНДАХ: Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр шийдвэр гаргагчдын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай Arslan.mn

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 24-нд тохиож байна. Энэ өдрийг угтаад ХӨСҮТ-өөс ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?

Жил бүрийн сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрөөр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, ЭМЯ, Глобаль сан, ДЭМБ, НЭМГ, НЭМҮТ, төрийн болон төрийн бус бүх байгууллагатай хамтран олон талын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд дэлхий нийтээрээ Сүрьеэтэй тэмцэх өдрийг “Манлайлагчдыг хайж байна. Та ч байж болно. Түүхийг бүтээ” уриан дор хамтран нэгдэж байна.

Энэ жилийн хувьд манай албанаас Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн чиглэлээр, эмчилгээний амжилтыг ахиулах, хяналтыг сайжруулах, хавьталын шинжилгээ оношилгоонд гол ажлаа чиглүүлэн ажиллаж байна. Энэ жилийн хувьд сүрьеэ өвчний талаарх мэдээ, мэдээллийг ард иргэд өгөх, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нөлөөллийн ажлууд дээр анхаарч ажиллаж байна. Тухайлбал, STREAM судалгаатай хамтран олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн, эдгэрсэн хүмүүсийн ар гэрийнхэнд зориулсан судалгааны үр дүнг танилцуулах уулзалт, ХӨСҮТ-ийн 100 гаруй эмч, ажилчдын дунд сүрьеэгээр АХА тэмцээнийг зохион байгуулах, МУИС, ШУТИС-ийн оюутнуудад бүтэн өдрийн үзлэг, шинжилгээ, зөвлөгөө, мэдээлэл өгөх компанит ажлыг хийх, дүүргүүдэд ажиллах зэрэг олон арга хэмжээнүүд энэ сарыг дуустал зохион байгуулагдана. Мөн олон нийт рүү чиглэсэн зорилтот нэвтрүүлгүүд, контентуудыг төлөвлөгөөний дагуу түгээж байна.

Сүрьеэ хэдий эдгэрдэг өвчин боловч, манай улсын хувьд тархалтыг сайн зогсоож чадахгүй байгаа гэж байсан?

Эмнэлэг, эмч, ажилтанууд сүрьеэ өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хүчин мөхстөж байна. Үүнийг сайжруулж, сүрьеэгээр өвчлөгсдийг бууруулах гол зорилго нь хамтын хүчээр хүн болгон, иргэд, ААН, төрийн болон төрийн бус байгууллага, шийдвэр гаргагч нар ойлгож хамтран ажиллах нь нэн чухал байна. Хүн төрөлхтөн 130 гаруй жилийн өмнө энэ өвчний үүсгэгчийг нээсэн. Үүний эсрэг вакциныг 1928 оноос гаргаж эхэлсэн. Нянг устгахын тулд 1940, 50, 60-аад онуудад эмүүдийг шинээр гаргаж эхэлсэн боловч, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нянгийн омгууд бий болж, тэмцэх, сэргийлэх арга хэмжээг мухардалд хүргэж болзошгүй байна. Өнөөдөр хүн бүр манлайлан оролцож, зайлшгүй нэгдэх шаардлага гарч байна. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа сүрьеэгийн илрүүлэлт оношилгоог сайжруулах, шинэ технологи болон эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, шинэ арга барилыг нэвтрүүлж байна. Манай улсын хувьд 2 цагийн дотор сүрьеэгийн илрүүлэлт оношилгоог хийж, эмэнд тэсвэржилтийг илрүүлэх молекул биологийн шинжилгээ (Xpert MTB/RIF)-ний аргыг нэвтрүүлсэн нь оношилгоо, эмчилгээнд ихээхэн үр дүнгээ өгч байна. Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ 24 сар байсан бол хугацааг богиносгох 9-12 сарын эмчилгээний горимыг нэвтрүүлж байгаа нь өвчтөнд ээлтэй буюу хувь хүн, улс орны эдийн засагт үр дүн өгөхүйц үйл ажиллагаа болж байгаа нь харагдаж байна.

Монгол улс дахь сүрьеэгийн талаар товчхон мэдээлэл өгвөл: ДЭМБ-ын тайлангаар Монгол улс дахь сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал нь 100,000 хүн амд 183 байгаа нь Дэлхийн дунджаас өндөр юм. Мөн өнгөрсөн онд 3779 хүн шинээр сүрьеэгээр өвчилсөнөөс 89 хувь нь насанд хүрэгсэд, 55 хувь нь эрэгтэй. 0.2 хувь нь ХДХВ авсан тохиолдол бүртгэгдсэн байна. Сүрьеэгийн өвчлөлийн 58.5 хувь нь Улаанбаатар, 40 гаруй хувь нь аймаг, орон нутаг, 1.3 хувь нь хорих байгууллагад тус тус бүртгэгдсэн байна.

Д.ЭНХМАНДАХ: Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр шийдвэр гаргагчдын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай Arslan.mn

Уушгины халдвартай сүрьеэгийн эмчилгээний үр дүн хэр байгаа вэ?

Уушгины халдвартай хэлбэрийн шинэ сүрьеэгийн эмчилгээний амжилт 84.8 хувьтай байна. Одоогийн байдлаар олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр 246 хүн оношлогдоод байна. Монгол улсад сүрьеэгийн өвчлөлийн түвшин дорвитой буурахгүй байгаа нь Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал, ядуурал, ажилгүйдэл, нийгмийн стресс, эрүүл зөв амьдарлын дадал зуршил хангалтгүй байгаатай холбоотой юм. Тиймээс бид сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн хамтын ажиллагаа нэн шаардлагатай байгаа. Иймээс бид Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрөөр “манлайлагчдыг хайж байна. Та ч байж болно, Түүхийг бүтээе” уриан дор нэгдэн ажиллахыг та бүхнээс хүсч, уриалж байна.

Урианы талаар?

Сүрьеэ өвчнийг бууруулах талаар хүн болгон хувьдаа манлайлж байж сүрьеэ өвчнийг бууруулах чиглэлээр амжилтанд хүрнэ. Дэлхий нийтийн хэмжээнд Сүрьеэтэй тэмцэх өдрийн уриаг гаргасан. Бүх ард иргэдтэй хамтарч ажиллахыг уриалж байна.

Д.ЭНХМАНДАХ: Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр шийдвэр гаргагчдын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай Arslan.mn

Оюутнууд сүрьеэгээр өвчлөх нь нэмэгдсэн гэж байсан. Энэ тал дээр урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байгаа юу?

Судалгаагаар 15-24, 24-35 насны залууст сүрьеэгийн тархалт өндөр байгаатай холбоотойгоор БНСУ-ын Солонгосын сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн төслийн багтай хамтран зарим их дээд, сургуулийн оюутнуудад бүтэн өдрийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулна. Цаашид ч мөн үүнийг тасралтгүй ажил болгож, урьдчилан сэргийлэх тал дээр нэлээдгүй олон ажил хийхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал орон даяар болно
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал орон даяар болно
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​