fbpx Ээждээ бичсэн захидал /хошин өгүүллэг/
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 7 секунд

Ээждээ бичсэн захидал /хошин өгүүллэг/

2345678899 энэ миний дансны дугаар шүү. Мөнгө явуулаарай. Оймснууд бүгд цоорсон. Эргүүлж өмсөөд нөгөө тал нь бас цоорсон. Тэгэхээр нь амыг нь битүүлж оёод нөгөө талыг нь хайчлаад хаячихсан, болж л байна. Угаасаар байж цамцнуудын зах элэгдсэн. Цагаан цамцаа индүүдэж байгаад түлчихсэн. Зах нь биш л дээ. Хааяа нэг дотуураа өмсчихдөг юм. Хилэн өмдийг угаагаад пааран дээр тохчихсан чинь шар туяа суучихсан байлаа. Хими цэвэрлэгээнд арилгачихдаг гэнэ лээ.
Тэр нь мөнгө л авах байлгүй. Дотуур байр дулаахан болохоор даарахгүй байна. Гараад явахаар л жаахан тийм. Нэг ноосон цамц авъя гэж бодож байтал мөнгө дуусчихсан. Цэцэн эгчийг арван мянган төгрөг зээлээч гэхэд харамлаад өгөхгүй байгаа юм даа. Аравхан мянга шүү... Цэцэн эгчид танд байдаг шиг ид шид байхгүй л дээ. Нэг өдөр өлсөөд байхаар нь Баянаа ахынд очсон чинь.
-Залуу хүн байж өвгөн хужаа шиг бээцийгээд л... гэж ирээд загнаж байгаа юм даа. Ямар их гомдсон гэж санана. Намайг өлсөөд ирснийг мэддэг тань шиг мэдрэмж Баянаа ахад лав алга. Байранд ирээд толгой өвдөөд хэвтэж байтал манай байрны багш орж ирээд:
-Бодолд дарагдаад юу болоо вэ, дурлачихаа юу гэж байгаа юм даа. Та минь байсан бол шууд л мэдээд "Миний хүү толгой нь өвдөө юу" гээд духыг минь барьж үзээд "ээ халуунтай байна дулаахан хучуулаад хэвт" гэнэ дээ. Багш болохоор гадаа гарч сэтгэлээ сэргээгээч гэдэг байгаа даа. Багшид тийм мэдлэг яаж байхав дээ, ээж минь.
Манай ангийнхан САА явж төмс хураасан. Миний гар холгогдоод, бүр шүүс гоожсон. Биднийг авч явсан даргад хэлээд чөлөө авах гэтэл:
-За, юун сүртэй юм. Залуу хүн байж янгуучлаад гээд чөлөө өгөөгүй ш дээ. Тэд нарт тань шиг хүнийг хайрлах сэтгэл байдаггүй юм билээ.
Нэг өдөр аймаар их ажил хийлгэчихээд усан шөл өгсөн. Залуу хүнд зохихгүй гэх юм биш цохиод бай ч гэх шиг, оюутан хүн олдсон дээр нь сайн гүвээд ав ч гэх шиг тэгснээ за хоол идчихсэн юм чинь үлдсэн нэг машинаа дүүргэчих гэдэг байгаа. Хүмүүс ямар муухай байдаг юм бэ.
Би таныг санаагүй "та миний хүү ээжийгээ санаж болохгүй шүү, тэгвэл муу сурна" гэсэн болохоор би санахгүй байгаа. Би сайн сурч байгаа.
Харин би таныг зүүдэлсэн юм байна. Манай өрөөнд та хоол хийгээд, инээгээд сууж байсан тэгснээ хөдөө ч яваад байх шиг учир нь олдохгүй. Зүүд гэж бас балай хог юм аа. Саяхан бас зүүдэлсэн даан ч сэрээд ирэхэд та байхгүй байсан л даа.
Манай ангийн хүүхдүүд ихэнх нь англи хэлний дамжаанд явж байгаа. Одоо бүгд л англи хэл сурах гэдэг болж дээ. Тэр нь бас л мөнгө. Уг нь сурчихвал зүгээр л юм. Ядаж номыг нь худалдаад авчихвал. Хэлний ном болохоор их үнэтэй. Ноцолдож байгаад урчихсан дээлийг минь өглөө босоод ирэхэд оёчихсон, хөл бөмбөг өшиглөж байгаад салчихсан гутал нэг л мэдэхэд бүтэн болчихсон, өлсөөд ирэхэд хоол бэлдчихдэг ид шидтэн яг үнэнийг хэлэхэд танаас өөр байдаггүй юм байна. Хүү нь ухаан суусан таны мөнгийг хэрэггүй юманд огт үрэхгүй. Ахиухан мөнгөтэй бол хоёр ч дамжаанд зэрэг сурнаа. Тэр жил би бригадын төв яваад хоёр хоноод, миний нүүр нүд шалбарчихсан ирсэн дээ. Би хүрэн атыг туйлаад гэж хэлсэн дээ. Тэгэхэд Мархуу, Онхиудаа хоёртой хөзөр "муушиг" тоглоод, би мөнгөө алдаад Мархуунтай зодолдоод тэгсэн юм.
Гэтэл миний хэлсэнд та итгээд хүрэн атыг минь идэш хайж явсан хасагт зарчихсан байсан. Уг нь би хүрэн атандаа маш их хайртай байсан. Таны ээмэг бөгж алга болоод та хажуу айлын Давааг хардаад бөөн хэрүүл болсон ш дээ. Тэр ээмэг бөгжийг би зарчихсан юмаа. Өө нээрээ таны бие сайн уу, бөөр тань өвдөж байсан зүгээр болсон уу? Та "миний хүү өвдөхгүй бол ээж нь өвдөхгүй" гэдэг шүү дээ. Та худал хэлэхгүй ээ. Би өвдөөгүй болохоор таныг сайн байгаа л гэж боддог. Энд бөөрний маш сайн эм байна. Авах гэтэл мөнгө байдаггүй ээ. Ээжээ, нээрээ энд сүү зөөж баймаар аягүй гоё сав байлаа. Даанч мөнгө байхгүй. За за, ээжээ хүн хаалга цохиод байна. ТҮЦ-ний эгч гөөхийнийхөө мөнгийг... Баяр...

Чонын эрлийз ноход
Чонын эрлийз ноход
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​