Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Сонгодог жүжгийн өдрүүд” В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” жүжгээр нээлтээ хийлээ.
Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.
Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон жүжгүүдээ дээжлэн авч үзэгч түмэндээ өргөн барьдаг. Энэ жилийн хувьд Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан "Би эндээс явахгүй" уянгын драмын жүжгийг үзэгчиддээ хүргэсэн тул “Дэлхийн сонгодог жүжгийн өдрүүд” ийн дэлхийн “Театрын өдөр”-өөр нээлтээ хийж байна.
Сонгодог өдрүүдээр УДЕТ-ын тайзнаа амилах жүжгүүд:
-03.27 19:00 В.Хюго “Парисын дарь эхийн сүм”
-03.29 15:00 Софокл “Эдип”
-03.29 19:00 Софокл “Эдип”
-03.30 19:00 У.Шекспир “Ромео, Жульетта”
-03.31 13:00 У.Шекспир “Ромео, Жульетта”
-03.31 18:00 У.Шекспир “Ромео, Жульетта”