fbpx МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 25 секунд

МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ

​Монголд ерөөс үл дуусах хэрүүлийн сэдвүүд бий болсоор удлаа.

 Тэдгээрийн нэг нь Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний суудлыг булаалдсан үе үеийн тэмцэл. Бүр сүүлдээ энэ нь үндэсний бөхийг нийтээр жигших байдалд оруулсан найраа, нанчилдаан, жалга довны үзлийн үндэс суурь болж хувирсан.

Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит хуралдаан болж, энэ нь УИХ-ын сонгуулиас хол давсан дуулиантайгаар өндөрлөв. Ингээд эцэстээ МҮБХ хоёр ч даргатай болоод дуусав бололтой.

Тодруулбал, бямба гарагийн өглөөнөөс шөнийн 02:00 цаг хүртэл хуралдсан бөхчүүд УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийг холбооныхоо тэргүүнээр сонгосон байх юм. Гэтэл энэ шийдвэр тун ч ээдрээтэй бөгөөд уг хуралдаанд бөхчүүдийн төлөөлөл бүрэн оролцож чадаагүй гэдгийг цахим ертөнц, хэвлэлийн хуудаснаа баримттайгаар гарган тавьсаар байна.

Угаасаа Бөхийн өргөөнд болж өндөрлөсөн уг хурлыг бөхчүүдийн тэн хагас хүлээж авахгүй байгаа аж. Учир нь өнгөрсөн жил шүүхийн шийдвэрээр “Их Эе”-ийг хуралдуулж, дүнд нь "Гацуурт" компанийн захирал Л.Чинбатыг тэргүүнээрээ сонгосон байдаг.Ерөөс энэ үйл явдал хаанаас эхэлснийг тодруулбал, Улсын Дээд шүүхийн 2003 онд 403 тоот тогтоол гаргаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгох “Их эе”-ийг мөн оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг тус холбоонд үүрэг болгожээ.

Гэтэл ирц хүрээгүй болон бас бус шалтгаанаар энэ хуралдаан хойшилсоор 2014 оны эхний хагасыг дуусгасан байх юм. Ингээд 2014 оны зургаадугаар сарын 24-нд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 44-ийг нь оролцуулсан хурал болж, “Их эе”-ийг ээлжит бусаар зохион байгуулах шийдвэр гарсан байна. Харин МҮБХ-ноос уг хурлыг албадлагаар зохион байгуулсан гэх гомдлыг шүүхэд гаргасан. Гэвч анхан болон дунд шатны шүүхээс энэ гомдлыг хянаж үзээд, хэрэгсэхгүй болгожээ.

Ингэж явсаар 2017 оны тавдугаар сарын 28-нд “Их эе” зохион байгуулагдахад 170 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн гэдэг. Улмаар энэ хурлын төлөөлөгчдийн 99 хувийн саналаар МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон байна.

Харамсалтай нь, худалч хүнд насаараа МҮБХ-г тэргүүлсэн Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс үүнийг эсэргүүцэж, хүлээж аваагүйгээр үл барам тамгаа хүлээлгэж өгөхгүй, Бөхийн өргөөнөөс явахгүй гэж тэмцэлдсээр өнөөг хүрсэн. Тиймээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс энэ оны гуравдугаар сарын 14-ний 101/Ш32018/04928 тоот захирамжаар хариуцагч Р.Нямдоржийг МҮБХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглахыг хоригложээ. Харин үүнээс зургаан өдрийн дараа буюу энэ сарын 20-нд МҮБХ-г “Их Эе”-ийг хуралдуулахтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг мөн хориглосон.

Гэтэл шүүхийн энэ шийдвэрийг танилцуулахаар очсон албаны хүмүүсийг Р.Нямдорж, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан нар хөөж тууж, хэл амаар доромжилжээ. Тэгээд ч зогсохгүй төрийн албан хаагчийн биед халдаж, хүч хэрэглэн Бөхийн өргөөнөөс хөөж гаргасан байна. Тиймээс хуулийн дагуу Бөхийн өргөөнд холбогдох албаныхан шууд нэвтрэн орсон ажээ.

Харин энэ үеэр Р.Нямдоржийн хүү Н.Ганбаатар шийдвэр гүйцэтгэгчдийг дайрч доромжлон, хувцсаа тайлж шидлэн, элдэв аяг гаргаж байгаа нь цахим ертөнцөөр тархсан. Түүний энэ үйлдэл маш олон хүний дургүйцлийг хүргэсэн нь цахим ертөнц дэх олон нийтийн хандлагаас илэрхий харагдаж байлаа.

Хамгийн гол нь, гурван шатны шүүхийн шийдвэрээр МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж нарын үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн төдийгүй энэ удаагийн хурлыг зохион байгуулахыг хориглосон. Харин бөхчүүдэд Монгол Улсын хууль, шүүхийн эцсийн шийдвэр хамаардаггүй бололтой. Р.Нямдоржийн хувьд шүүхийн шийдвэр аливаа үйлдэлд нь саад болохгүйг илэрхийлж, хийнэ гэснээрээ хурлаа хийж тамга тэмдгээ ч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд гардуулжээ.

Энэ удаагийн “Их эе”-д нийт 200 төлөөлөгч оролцохоос 153 төлөөлөгч албан ёсоор хуралд хүрэлцэн ирж, мандатаа авсан гэнэ. Холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн саналд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүлжээ. Нэр дэвшигчдээс дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татсан байна.

Ингээд тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгснөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал MAT дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон аж. Цэцдийн зөвлөлд 91 гишүүний нэрийг дэвшүүлснээс 76-г сонгосноос нууц санал хураалтаар 44 гишүүнийг сонгожээ.

Эндээс харахад, энэ удаагийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх ямар ч үндэслэл байсангүй. Нэгдүгээрт, шүүхээс “Их Эе”-тэй холбоотойгоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Хоёрдугаарт, хэд хэдэн хүн нэр дэвшсэн хэр нь санал хураалтын өмнөхөн бүгд нэрээ татаж, ганц Б.Бат-Эрдэнэ тунаж үлдсэн байх юм. Өөрөөр хэлбэл, энэ хурлын бүх үйл явц эртнээс сайтар найруулж, зохион байгуулсан "жүжиг гэж харагдаж байна.

Гол нь Монгол Улсын хууль,шүүх засаглалын шийдвэр МҮБХ-ны удирдлагуудад хүртээлгүй байдаг ажээ. 

Ер нь МҮБХ-ны тэргүүний суудал хэр үнэ цэнтэй болоод ийнхүү байнга хэл ам гаргаж, удаа дараа хууль зөрчихдөө тулав аа.

Сонгодог жүжгийн өдрүүд “Парисын дарь эхийн сүм”-ээр эхэллээ
Сонгодог жүжгийн өдрүүд “Парисын дарь эхийн сүм”-ээр эхэллээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​