fbpx Сайн нярав...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 25 секунд

Сайн нярав...

Нярав үйлчлэгч зарц менежер гүйцэтгэх хэрэгжүүлэх албан хаагч гээд бүгд л үндсэндээ ижил төстэй хэн хэн нь эзэндээ үнэнч шударгаар зүтгэж эзэнийхээ өрх гэр байр сууц  ажлын байрыг нь эмх цэгцтэй цэвэр цэмцгэр гэр бүлийн гишүүдийг мөр бүтэн гэдэс цатгалан  халуун дулаан, хангалуун сэтгэлтэй байлгах үндсэн үүргээ амжилттай биелүүлдэг.  Хариуд нь нярав гэрээ ёсоор хөлс урамшил авч ажлын гэрээгээ сунган амьдрал нь баталгаатай болж бор гэдсээ божийлгож ар гэр үр хүүхдээ ч тэжээж байдаг.

Гэрийн эзний хөлсөө урсгаж байж авчирсан орлого мөнгө төгрөг хоол унднаас үйлчлэгч нярав өчүүхэн ч хумслах хар буруу санаагүйгээр зөв зохистой зарцуулж ганцхан эзэндээ үнэнчээр зүтгэх ёстойг гэдгийг манай сайд дарга баячуудын гэрийн филипино үйлчлэгч нараас авхуулаад ямарч зарц нярав үйлчлэгч сайн мэднэ. Харин тэд маань филипино үйлчлэгч шигээ ард түмэн гэсэн Эзэндээ хорин долоон жил хэрхэн үнэнч үйлчлэж үүргээ хир зэрэг ухамсарлаж ирсэн байдаг юм бол..

Эзнийхээ талхны мөнгө гурил будаанаас нь хумслан энд тэнд аваачин хадан доогуур  эсвэл оффшорт нуун казино тоглох юм бол  эзэний хатуу хяналт хурц хараанаас хаа ч холдолгүй  тэр дороо баригдан эзэндээ ичгүүртэйгээр хөөгдөн гэрийн эзэн шударга нэгнийг дэлхийн хөдөлмөрийн зах зээлээс ядах юмгүй сонгон шалгаруулж аваад  хөдөлмөрийн гэрээ хууль журмын дагуу хийгээд гэрийн үйлчлэгчийн ажилд томилдог хуультай.

Германы ард түмэн эрдэнэсийн сан эрх мэдлээ Ангела Меркель гэдэг сайн няравт хариуцуулснаар улс гэр нь цэцэглэн хөгжсөөр ард түмэн сэтгэл хангалуун амьдарсаар тэд сайн зарц үйлчлэгч засаг төрдөө итгэл хүлээлгэлсээр арван дөрвөн жилийг ардаа орхижээ.

Харин манайхан бол ард түмэн картын бараа гурил будаа талх тарианд оочерлож байсан хүнд жилүүдэд ч Монгол банкны хэдэн залуу ард түмний хариуцуулж өгсөн хамаг алтаар нь банк хоорондын дилер гэгч тоглоом тоглож олон улсын банк хоорондын арбитражид 100 сая доллар алдаж төлбөрт нь улсын нөөцийн 4,4 тонн алтаар хааж байсныг залуу үед дахин сануулахад илүүдэхгүй бизээ. 

Ард түмэн Төв банкны өрийг төлж дууссантай залгуулаад төрийн мэдлийн Хадгаламж банкнаас 14 тэрбум сох дутаж холбогдох газрууд хүүе хай яав ийв гэтэл хариуцаж байсан “нярав”-ууд нь нийлж хулгайлаад казино тоглоод дуусгасан гэхэд хувьчилж авсан шинэ эзэнд мөн л ард түмэн урд хормойгоо нөхөн байж өмнөөс өрийг нь төлж дуусгасан болов уу.

Хэдэн жилийн өмнө олон улсын арбитрын шүүхээс Монгол Улсыг Канадын Торонто хотод төвтэй Дорнод аймагт ураны орд газарт үйл ажиллагаагаа явуулж байсан Канадын уурхайн Хан Ресурс компанийн ураны ордыг эзэмших тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж цуцалсан хэмээн үзэж, тус компанид 100 гаруй сая долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр олон улсын арбитраас гаргасныг мөн л ард түмэн хойд хормойгоо нөхөн байж барагдуулж дуусгасан байх.

Далан жил социалист өмчтэй харьцаж ирсэн бидэнд болон хуучин соц орнууд, колоний дараахь шинэ тулгар тусгаар тогтносон орнуудад иргэд аливаа өмчид миний юм биш хүний юм гэсэн сэтгэлээр нэг хэсэгтэй хандаж байдаг бол  олон зуун жилээр тусгаар тогтносон их гүрнүүдийн иргэдэд олон нийтийн нийгмийн үндэснийхээ бүх зүйлд  өөриймсөг хандах үзэл /sense of ownership/ нилээд түгээмэл байдаг. Энэ нь Монголын төрийн хариуцлагагүй байдал, ард түмний өмч хөрөнгийг хайр найргүй хулгайлагчдыг зөвтгөх үндэслэл огтхон ч болохгүй бөгөөд энэ нь шилжилтийн үед төрөөс иргэдэд Монгол үндэснийхээ бүх зүйлд өөриймсөг хандах үзлийг түгээн дэлгэрүүлж төлөвшүүлэх асуудлыг орхигдуулсантай холбоотой.

Одоо Эрдэнэтийн 49 хувийг манай сайн эрчүүд авахаар Лондонгийн шүүхээр оруулж байхтай зэрэгцүүлэн Эрдэнэтийнхээ 51 хувийг гадаадын банкинд алдах аюултай шийдвэрийг зөрүүлээд манай Засгийн газар Лондонгийн арбитрын шүүхээс гардаж авч байх юм. Эртээ урьдын цагт зарц адуучин нь 100 сайхан морьдтой Эзнийхээ 51-ийг нь гадаадын ломбардад барьцаанд тавиад 49-ыг нь шилийн богдод тангараг өргөсөн өргөөгүй халхын хэдэн сайн эрчүүдэд тал засан тарааж өгөөд амар сайхан жаргажээ гэсэн үлгэр дуусаагүй үргэлжлэх бололтой.

Эрдэнэтийн 51 хувийг Стандарт хэмээх томоохон ломбарданд Монголын Засгийн газар нь бизнесийн нэгэн хуурай дүүдээ баталгаа гаргаж байгаа нь энэ гээд ганц саалийн үнээгээ барьцаанд тавьснаас болоод арбитрын маргаан өнөөг хүртэл үргэлжилж бид ялагдал хүлээгээд байна. Стандарт болон аль ч ломбард нь хэнд ч мөнгө зээлүүлэхдээ баталгаатай араанд хийж байж ямар ч алдагдалгүй ажиллах бүх нүх сүв нүүдлийг тооцож байж хийдэг, олон улсын хууль дүрэм журам сайн мэдэхгүйгээр нь далимдуулж гэнэдүүлж байгаад гарын үсэг зуруулж бүр гаршсан улсууд байдаг. Ямар нэгэн юм болоход тэд зөвхөн хөрөнгийн баталгаа гаргаж олон улсын арбитрын конвенцид нэгдэж гарын үсэг зурсан Засгийн газартай л тооцоо бодохоос дотоодын нэг компани падлий ч байхгүйг гэрээндээ  тусгадаг.

Тэгэх тусмаа Монгол Улс нь олон улсын арбитрын маргааны дөрвөн үндсэн конвенци болох Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны харилцаанаас үүссэн иргэний эрх зүйн маргааныг арбитраар шийдвэрлүүлэх тухай конвенцид 1975 онд,  Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцид 1994 онд,  Улс болон гадаад улсын иргэний хооронд хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухай Вашингтоны конвенцид 1996 онд,   Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай конвенцид 1999 онд  нэгдэн орж гарын үсэг зурсан болохоор Торонто Лондон зэрэг аль ч  гадаадын арбитрын эцсийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй учраас хоногийн хүүний бага дээр нь хурдхан нэхсэн 100 сая долларыг нь Стандарт банкинд шилжүүлэх, эсвэл Эрдэнэтийн 51 хувийг нь тэр ломбардад тавьж туух хоёр л гарц харагдаж байна. Харин хариуцлага алдсан компанитайгаа яаж тооцоо бодох нь манай дотоодын асуудал болдог. Ер нь Оюу толгой Рио тинто ч бай гадаадын ямар ч компани нь алдагдалгүй ажиллах бүх эрсдлийг тооцсон бүхэл бүтэн институци ажиллуулж байж гэрээгээ ажил хэрэг чулуу болгодог бөгөөд зарим үед шаардлагатай бол цэрэг оруулж шархаа нөхөхийг ч  давхар гэрээ хэлэлцээртээ оруулахыг үгүйсгэдэггүй.

Цаашдаа Монголын ард түмэн өөртөө илжиг мэт үнэнчээр зүтгэх, ард түмнийхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй мөртлөө олон улсын луйварчдыг ч онхолдуулж цаана нь гарч сэтгэх чадалтай эх оронч охид хөвгүүдээр итгэлтэй няраваа болгон Монгол гэсэн гэрээ цэгцлэж төрөө төвхнүүлэх цаг болжээ. Цагтаа ард түмний ийм хөвгүүд болох Чойбалсан Цэдэнбал нар Монгол гэрээсээ хулгайлж оффшордож эх орон эцэг өвгөдийнхөө өмч хөрөнгийг үрэн таран хийх нь бүү хэл цэрэг нормны хувцастайгаа л өдөр шөнөгүй бидний эрх чөлөө тусгаар тогтнол сайн сайхны төлөө үнэнчээр зүтгэж байсан, соц нийгмийн үед та бидний аав ээж ч тийм байсан, ийм уламжлал өөриймсөг үзэл итгэл сэтгэл бидэнд бий.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

М.Оюунчимэг: Буух эзэн, буцах хаягтай хүнд цахим орчинд байр сууриа илэрхийлэх боломжийг хуулиар олгоно
М.Оюунчимэг: Буух эзэн, буцах хаягтай хүнд цахим орчинд байр сууриа илэрхийлэх боломжийг хуулиар олгоно
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​