"The Voice of Mongolia"шоу нэвтрүүлэг цацагдсан цагаасаа хойш үзэгчдийг байлдан дагуулаад бүтэн сайн өдрийг үзэгчид тэсэн ядан хүлээдэг болсон гэхэд хэлсдэхгүй билээ. Энэхүү шоунд олны танил мэргэжлийн дуучдаас авхуулаад, жирийн нэгэн оролцогчид хүртэл оролцсон өргөн цар хүрээ бүхий шоу болж байгаа. Дэлхий нийтэд болдог энэхүү шоу нь үзэгчдийн анхаарлыг татсан онцлох үзүүлбэрүүдээр дүүрэн бий. Тэдгээрийн дундаас эгэл жирийн жолооч Б.Эрдэнэжаргал олны хайр хүндэтгэлийн хүлээгээд байгаа юм.Гайхалтай хоолойтой тэрээр 1-р шатандаа "Better Man" - Blind Audition хэмээх гахалтай уран бүтээлийг сонгон оролцож шүүгч Отгонбаярын багт багтсан ч харамсалтай нь 2-р шатнаасаа хасагдсан юм. Тэрээр Дархан хотын унаган хүү бөгөөд 8-р анги хүртлээ суралцаж байгаад Төв аймагт 10 жилээ дүүргэсэн юм байна. Багаасаа дуулах дуртай байсан авьяаслан Б.Эрдэнэжаргал нь эхнэр хүүхдийн хамтаар Дархан хотод амьдардаг ажээ. Одоогийн байдлаар тэрээр Улаанбаатар-Дарханы хооронд жолооч хийдэг аж. Хөдөлмөрч залуу ямартай ч дараа жил дахин даагаа нэхэн бизээ.
Эх сурвалж Шуурхай.мн