fbpx Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл: “Тулга жаргалант” компани Их дугуйгаас нүүгээгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 18 секунд

Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл: “Тулга жаргалант” компани Их дугуйгаас нүүгээгүй байна


Чулуу унагавал торох юмгүй ниссээр тэртээ доор мушгиран цавцайх Өлзийт голын мөсийг мөргөн газардах эгц цавчим 

хясааны ирмэгээр, хоёр морьтон халз тулгарвал зөрөхөд бэрх нарийхан жимээр явах сүрдэм аж. Өнгөрсөн намар ирэхдээ энэ нутгийн сайхныг дутуу мэдэрчээ. Одоо ч явсан замаасаа цаашихыг, хараа хүрэхээс бусдыг, бар-таа ихт сүрлэг уулс салаа нугачаа бүртээ ямар гайхамшиг нууж буйг мэдэхгүй билээ.

Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгт III багийн нутаг Их дугуйг зорьж яваа минь энэ. Хүрэх газрын зам амаргүйг багцаалах тул аймгийн төвөөс туулах чадвар сайтай машин хөлсөлж, Галуут сумаар дайран, байгаль хамгаалагч Ц.Ганчөдөрийг суулгаж аваад хөдөлсөн ч “Голын мөс ачаатай тэмээ даахгүй цөмөрч байна. Машинтай гарна гэж саналтгүй” гэсэн нутгийн малчны үгэнд орж, тэднийхээс морь гуйж унан газар дөхөж яваа хэрэг.

Хэзээ хайлж дуусна даа гэмээр их мөс очир эрдэнэ мэт гялалзавч нэг л өдөр нүсэр чимээ гарган цөн түрж, их усанд түрэгдэн оддогийг хэдэн үеэрээ энэ голыг бараадан амьдарсан малчид юу эс андах вэ. Гол цөн түрчихвэл хаваржаандаа мөддөө бууж чадахгүй болох тул эртхэн ачаалж, дулаан өвөлжөөгөө орхисон Дэлгэрдалайнх дөнгөж гэрээ барьж байхтай таарсан нь бидний хувьд аз байв.

Тэднийх таараагүй сэн бол бид “Арай ч цөмөрчихгүй биз. Машинтайгаа гарчихъя” хэмээн ярилцаж явсан юм. “Гэр ачсан тэмээний хөлөөр голын мөс тасхийн цуурч, юу юугүй цөмрөх нь үү гэмээр болсон ч азаар тэслээ. Та нар манайхтай таарсан нь зол” хэмээгээд эмээлтэй гурван морио унуулсан малчин Дэлгэрдалайд талархсанаа илэрхийлье.

Бидэнд газарчлан, зорьсон газар маань хүргэх, далимаар нь тухайн нутаг орны байдлыг ажиглаж, үүрэгт ажлаа амжуулах зорилготой Галуут сумын байгаль хамгаалагч Ц.Ганчөдөр, гэрэл зургийн сурвалжлагч Г.Аргуужин бид гурав огцом өгсөж, уруудсан хэд хэдэн гуу жалга гаталж, 3-4 км орчим яваад Их дугуйд хүрэв. Өнгөрсөн намар албадан нүүлгэхээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг очиход “Удахгүй нүүчихнэ” гээд үлдсэн “Тулга жаргалант” компанийнхан өнөө хүртэл нүүгээгүй, усан буу нь Өлзийт голыг “онилсон” хэвээрээ зоолттой, гэрүүд нь бариастай, техник хэрэгсэл нь зогсоолдоо, голын онцгой хамгаалалтын бүсэд ухсан нүх нь ч янзаараа байна. Өөрөөр хэлбэл, компанийнхан өнөөдөр очоод ажлаа эхлүүлсэн ч чадахаар, бүх зүйл нь зэхээстэй.

“Тулга жаргалант” компани 2017 оны зун уг газарт алтны уурхай ажиллуулахаар очиж, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Долдугаар сард ажилчдын түр байраа төвхнүүлж, техник тоног төхөөрөмжөө авчирч, суурилуулан, голын онцгой хамгаалалтын бүсэд хаягдлын нуур хийх нүхээ ухан, юу юугүй олборлохоор дайрсан. Уурхайн ажилчид нутгийн иргэдтэй маш бүдүүлэг, дээрэнгүй харилцаж, энэ нь хурцадсаар есдүгээр сарын сүүлчээр хутга шөвгөндөө тулсан эмх замбараагүй байдал үүссэн талаар бид “Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжилгадаа дурдсан билээ.

Өлзийт голыг “онилсон” алт угаах төхөөрөмж

Нутгийнхны хүсэлтээр тэнд сурвалжилгаар явж байхад иргэд “Биднийг чирч гулдарна, харааж доромжилно. П..., г..., л... гээд хэл халтирмаар үгсийг бидэн рүү зогсоо зайгүй чулуудна. Салаавч гаргаад ам руу чихдэг. Гэрийн хаяагаар машинтай гарах тоолондоо дунд хуруугаа гаргаж харуулдаг. Ална гэж заналхийлдэг” хэмээн ярьж, түүнийг нь батлах мэт уурхайн ажилчин балмад эр хутга барин цамнаж, сумын Засаг даргыг ИТХ-ын гишүүдтэй нь, нутгийн иргэдтэй нь зогсоож байгаад “Дошноосоо гарч үзээгүй п...-нууд, нэг нэгээр чинь ална аа, та нарыг” хэмээн харааж, занаж байсан нь санаанд тодхон.

“Тулга жаргалант” компанийн ухахаар зэхсэн газар нь Бөөнцагаан нуур, Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай сав бөгөөд дэлхийд нэн ховор, дархан цаазат амьтан болох цоохор ирвэс, аргаль, янгир тогтвортой нутагладаг, байгалийн өвөрмөц тогтоцтой, унаган төрхөөрөө байгаа нутаг гэдгийг бид сурвалжилгаараа гаргасан. Энэ бүхнээс илүүтэйгээр алтны эрэлчид Монгол Улсын хуулийг уландаа гишгэж буйг нь онцолсон билээ. Уул уурхайн олборлолт явуулах зөвшөөрөл авахын тулд хамгийн түрүүнд байгаль орчинд нөлөөлөх  байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх ёстой.

Тус компани үүнийгээ хийлгэсэн гэж байгаа ч тэр нь хэдэн жилийн өмнө авлигын хэргээр ажлаасаа халагдаж, хуулийн байгууллагын хаалга татсан хүний гарын үсэгтэй, БОАЖЯ-ны Байгаль орчны мэдээллийн санд бүртгэгдээгүй, өөрөөр хэлбэл, хуурамч болох нь тодорхой болоод буй. Мөн аймгийн Засаг даргатай гэрээ байгуулах, ус ашиглах дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл авах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, менежментийн болон уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ-гүйгээр ашигт малтмал хууль бусаар олборлохоор завдсан гэж албаны хүмүүс хэлж байв.

Ингэж хуулийг уландаа гишгэсэн компани Их дугуйг ухахаар нутгийнхантай “дайтаж” буйг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн анхааралд хүргэсний ачаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас малчдын өвөлжөө, хаваржааны түшиц нутаг, гол мөрний урсац бүрдэх эх, эмийн болон ховор ургамал, нэн ховор амьтдын өлгий болсон уг газрыг 15 жилийн хугацаатайгаар аймгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан.

Эл шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир газар дээр нь ажиллан, “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг зогсоож, албадан нүүлгэх ажлыг зохион байгуулсан нь нутгийнхны магнайг тэнийлгэсэн юм. Гэтэл уг компани уурхайн ажилчдын байр болох гэрүүд, машин техник, тоног төхөөрөмжөө одоо болтол нүүлгээгүй л байна.

Байгаль хамгаалагч Ц.Ганчөдөр “УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ачааны машинтай ирээд зарим гэрийг нь буулгаж ачаад явсан. Үлдсэн гэр, машин техник нь ингээд өвөлжиж, хаваржлаа. Бид ойр ойрхон ирж хянадаг. Ямар ч байсан олборлолт хийгээгүй. Өвөл “нинжа” (гар аргаар алт олборлогчид) нар Их дугуйг ухаад байна гэсэн мэдээлэл тарсан. Тэгэхэд нь ирэхэд “нинжа” нар байгаагүй” гэв.

Нутгийн иргэд “Хааяа том хар машин ирчихсэн харагддаг. Эзэд нь эргэж, тойрдог байх. Хамаг юм нь бэлэн байгаа юм чинь нэг л өдөр хэдэн балмад залуу авчраад, өнгөрсөн жилийнх шиг биднийг доромжилж, дээрэлхэж байгаад ухаад эхлэх байх гэж санаа зовж сууна. Ямар ч байсан ухуулахгүй, тэмцэнэ. Өнгөрсөн онд нутгаа ухуулахгүй гэж овоо идэвхтэй явж байсан нэгнийг маань манаачаар ажилд авчихсан байна билээ. Манай голынхон түүнийг үзэхээ больсон.

Нутаг орноо хэдхэн халтар цаасаар сольж байгаа бол хөөж явуулсан ч яадаг юм, мөнгө өгдөг хүмүүсийнхээ хаяанд очиж амьдарна биз гэцгээж байгаа” хэмээн ярьсан. Уул уурхайн компаниудын шалгарсан увайгүй аргуудыг “Тулга жаргалант” тэнд хэрэглэж буй.

“Нинжа” нар ухлаа гэсэн мэдээлэл тараах, гар аргаар алт олборлогчдыг зохион байгуулалттайгаар оруулаад, өөрсдөө араас нь ухах, эсэргүүцэж буй нутгийн иргэдээс өөрийн талд оруулж, эсэргүүцэгчдийг дотор нь хагаралдуулан, хүчийг нь сарниулах зэрэг нь уул уурхайн компаниудын хэзээнээс нааш хэрэглэж ирсэн технологи билээ.

“Тулга жаргалант” компанийн захирал Мөнхболдтой утсаар холбогдож зарим асуултад хариулт авсан юм.

-Галуутын Их дугуйг аймгийн тусгай хамгаалалтад авч, уурхайн үйл ажиллагааг зогсоохдоо нөхөн төлбөр нэхэмжлэх хугацаа заасан байсан. Тэр хугацаанд нь тооцоогоо гаргаж өгсөн үү?

-Өгөөгүй.

-Өнгөрсөн жил бичиг баримт дутуу гэж байсан. Түүнийгээ гүйцээхээр хөөцөлдсөн гэв үү?

-Манай бичиг баримт бүрдчихсэн.

-Танай компанийг шүүхдээд, энэ жил Их дугуйд ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэж сонссон?

-Одоогоор тэгнэ, ингэнэ гэсэн юмгүй байна.

-Албадан нүүлгэнэ гэсэн уурхай нь нүүгээгүй, техник тоног төхөөрөмж нь тэндээ байна. Гарахад бэлэн байгаа юм биш үү?

-Энэ талаар салбарын яамны сайд, дарга нараас асуух нь зүйтэй байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд саяхан уул уурхайнхантай уулзахдаа “Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бүх газраа ашиглуулна. Тэгэхгүй бол улс нөхөн төлбөр өгч чадахгүй” гэж ярьсан. Урт нэртэй хуулийн дагуу бүгдийг нь цуцалчих гэхээр улс бөөн төлбөрт орчих гээд, дээгүүрээ яриад сайн цэгцрээгүй л байгаа юм билээ гэв.

Иргэдийнхээ үгийг сонсон, газрыг тусгай хамгаалалтад авсан аймгийн ИТХ, тухайн үед газар дээр нь ажиллан, юу юугүй ухахаар улайран дайрч байсан даруулгагүй компанийн үйл ажиллагааг зогсоож, албадан нүүлгэхээр оролдсон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарт нутгийнхан талархаж буйгаа илэрхийлсэн.

Гэвч энэ газрыг 2036 он хүртэл ашиглах эрхтэй MV-011917 тоот тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр байгаа цагт аюул, айдас холдсон гэж бодож болохгүй. “Тулга жаргалант” компанийн захирлын яриа ч үүнийг нотлов. Их дугуйг ухахаар санаархагчид дутуу бичиг баримтаа хөөцөлдөж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай уулзсан шиг л яваа аж.

Үргэлжлэл бий.

 

http://unuudur.mn/article/104302

Найзынхаа 1 сая 800 мянгийн үнэтэй дээлийг хулхидсан мисс хэн бэ
Найзынхаа 1 сая 800 мянгийн үнэтэй дээлийг хулхидсан мисс хэн бэ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​