fbpx Ц.Даваасүрэн: Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрх дуусахаар АТГ-т өгч шалгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 3 секунд

Ц.Даваасүрэн: Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрх дуусахаар АТГ-т өгч шалгуулна

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрх болон бусад асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сард дуусах бөгөөд хугацаа нь дуусмагц АТГ-т өгч шалгуулна хэмээн мэдэгдлээ. Энэ талаар “Д.Сугар намайг өөрийнх нь нэр төрд халдлаа гэж Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан юм байна билээ. Анх 2014 оноос МИАТ-ийн хэргээр ЦЕГ-аар шалгагдаж байгаад АТГ руу шилжээд, АТГ-аас Цэц, УИХ-д энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Гэтэл ийм хүн Үндсэн хуулийн Цэцэд суугаад байж болохгүй шүү дээ. Яагаад энэ хүн ийм олон хэрэгт холбогдон, шалгагдаж байсан хэрнээ санаа зовохгүй байгааг гайхаж байна. Санаа зовохгүй байна гэдэг нь энэ хүний мөн чанарыг харуулж байна. Д.Сугар шиг хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Ирэх тавдугаар сард энэ хүний бүрэн эрхийн хугацаа дуусна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар АТГ-т хандаж шалгуулна. Прокурор энэ хүний хэргийг хаасан юм юм билээ. Тиймээс энэ асуудлаар Ерөнхийлөгчид хандана” гэсэн юм.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Үндсэн хуулийн Цэцэд бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр ч гишүүн ажиллаж байна. Ирэх тавдугаар сард дахин хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусна. Тэгэхээр Д.Сугарыг чөлөөлж чадах уу?

-Д.Сугарыг УИХ-аас санал болгон анх Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилж байсан. УИХ дахин ийм ичгэвтэр шийдвэр гаргана гэж бодохгүй байна. Олон хэрэгт холбогдоод байгаа ийм хүнийг буцаагаад томилж байвал энэ УИХ тарах хэрэгтэй. Ер нь Цэц ингэж хугацаа нь дууссан гишүүдээ байлгаад байж болохгүй шүү дээ. Дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй гэдэг Цэц өөрөө хууль зөрчөөд байж болохгүй.

-Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээг цуцлаад сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Рио Тинто компанитай ямар нэгэн уулзалт, ярилцлага хийв үү? Тавантолгойн цахилгаан станцын төслийн явц ямар шатанд байна вэ?

-Энэ гэрээг хууль зөрчсөн учраас цуцалсан. Тодруулбал, Өмнийн говийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ гэдэг дээр хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 буюу дөрвөн жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээ авна гэсэн заалтыг зөрчсөн байсан. УИХ-аар баталсан гэрээнд өөрчлөлт оруулахад заавал УИХ-тай зөвшилцөх ёстой. Монголоос эрчим хүч авах асуудлыг Оюутолгой компанитай, хөрөнгө оруулагч талтай ярилцах шаардлагатай байна. Тиймээс энэ асуудлаар яаман дээр ажлын хэсэг томилоод байна.

-Ховд аймгийн Эрдэнэ бүрэн суманд баригдах цахилгаан станцын ажил ямар шатандаа явж байна вэ?

-Энэ цахилгаан станц нэлээд ач холбогдол өгч байгаа. Европын сэргээн босголтын банк ТЭЗҮ хийж өгье гэсэн санал тавьж байна. Өмнө нь урьдчилсан ТЭЗҮ хийж байсан бол энэ удаад нарийвчилсныг нь хийх юм.

Н.Туяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

	 Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл: “Тулга жаргалант” компани Их дугуйгаас нүүгээгүй байна

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​