Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь МАН, АН-ын тэнцүү гишүүнтэй тул талцан хуваагдаж, ажил урагшлахгүй байгааг аймгийн иргэд шүүмжилж, Ерөнхий сайдад удаа дараа хандаж байсан билээ.
Тухайлбал Сүхбаатар аймгийн төсөв ИТХ-ын шалтгаанаас болж хоёр жил батлагдахгүй хойшилсон байна. Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нь 2016 оноос хойш Засаг даргаар ажиллажээ.Иргэдийн удаа дараа ирүүлсэн шүүмжлэлийн хариу болгож , тус аймгийн үзасаг даргыг үүрэгт ажилаа биелүүлээгүй хэмээн үзэж, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг ажлаас нь чөлөөллөө.
Эх сурвалж Шуурхай.мн