Сүүлийн өдрүүдэд улс төрчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхаарлыг ихэд татаж байгаа. Өмнөх жилүүдэд 3 тэрбум төгрөгтөй байсан гишүүд 39 сая болтлоо буурсан сонин жигтэй мэдээллүүд чих дэлсэх болсон. Авлигын эсрэг хуулийн хүрээнд төрийн албан хаагчид бүгд хөрөнгө орлогоо мэдүүлдэг. 2016 оны УИХ-ын сонгуулиар олонхйиг бүрдүүлж байгаа эрх баригч МАН-ын бүлгийн 65 гишүүнээс 10 гаруй нь 30 орчим насны залуучууд байгаа билээ. Тэднээс хамгийн хөрөнгөтэй чинээлэг нь УИХ-ын гишүүн Н.Учрал юм. Түүний хөрөнгийг өмнөх онтой нь харьцуулан хүргэж байна.
УИХ-ын гишүүний хувийн орлого нь 2016 онд 405800.69 төгрөг байсан бол 2017 онд 377167.63 болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 145200.00 мянган төгрөг болсон байна. Өмнөх онд тэрбээр 4 орон сууцтай байсан бол 2017 онд нэг орон сууц шинээр худалдан авсан байна. Үйлдвэр үйлчилгээний нэг байгууламжтай. Үл хөдлөх хөрөнгөө 2 тэрбум 535 сая 140 мянган төгрөгөөр үнэлжээ. 440 сая төгрөгийн үнэтэй Lexus,570- 1,Mercedes Benz,S550- 1,Lexus,570- 1 авто машинтай.
795 сая төгрөгийн үнэ бүхий Адуу-35, Хонь-650 мал хөрөнгөтэй болсон байна. 07 га-гийн гурван газраа 150 сая төгрөгөөр үнэлсэн бол 85 сая төгрөгийн үнэт эдлэл хэрэглэдэг байна. Нэг тэрбум 235 сая, 136 мянган төгрөгийн хадгаламжтай. Их Засаг олон улсын их сургууль ХХК, Массив трейд ХХК, Грийн Ланд групп ХХК, Рояал Академи ХХК, Гоц жаалууд цэцэрлэг ХХК, Эвэргрийн лайф ХХК, Эрдэнэс таван толгой ХК зэрэг аж ахуй нэгжүүдийн 1093100ш, 1000ш, 5000ш, 100ш, 500ш, 5000ш, 3216ш хувьцааг 20%, 100%, 95%, 100%, 100%, 30%, эзэмшдэг бөгөөд нийт үнэ нь 5482500.00 төгрөгөөр үнэлэгджээ. Гурван тусгай эрх, зөвшөөрлийг өөрийнхөө нэр дээр эзэмшдэг аж. Энэ мэдээллээс үзэхэд хамгийн их хөрөнгө чинээтэй залуу улс төрч хэн бэ гэвэл яахын аргагүй УИХ-ын гишүүн Н.Учрал зүй ёсоор нэрлэгдэх бизээ.
Эх сурвалж Шуурхай.мн