fbpx ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ: ГАЗАР ТАРИАЛАНГ ТОГТВОРТОЙ ХӨГЖҮҮЛЭХЭД ЗОРИМОГ ШИЙДВЭР ГАРГАЖ, ТОМООХОН АЛХМУУДЫГ ХИЙНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 42 секунд

ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ: ГАЗАР ТАРИАЛАНГ ТОГТВОРТОЙ ХӨГЖҮҮЛЭХЭД ЗОРИМОГ ШИЙДВЭР ГАРГАЖ, ТОМООХОН АЛХМУУДЫГ ХИЙНЭ

Эрхэм хүндэт тариаланчид аа

Эрхэмсэг хатагтай, ноёд оо

       Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх,  хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулах, тариалан эрхлэгчдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, үр тариа, төмс, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах  зорилгоор 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Атрын гурав дахь аян”-ыг үргэлжлүүлэхээр  тусгаж, улмаар орон даяр зарлаж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

     Атрын гуравдугаар дугаар аяныг үргэлжлүүлжсэнээр тариалангийн салбарт эрх зүй, эдийн засаг, техник, технологийн доривтой шинэчлэл хийгдэж, улмаар тариалангийн салбарын хөгжил тогтворжиж, хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн аюулгүй бүтээгдэхүүнээрхүнсний үйлдвэрийг түүхий эдээр хангах, улмаар нэмүү өртөг шингэсэн органик бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой 2019 онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас ой угтсан “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг батлан гаргалаа. 

Энэхүү бүтээлч ажлын төлөвлөгөөд  тусгагдсан 19 үйл ажиллагаа нь бид бүхний хэрэгжүүлэх ажлын ерөнхий чиглэл байх бөгөөд  төлөвлөгөөний хүрээнд яам, аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж бүр өөр өөрийн онцлогийг тусгасан дэлэгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулж батлан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах нь зүйтэй. 

Түүнчлэн 2017 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаанбуудайнд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосны зэрэгцээ 2018 оны тариалалтад зориулан олгох 31.5 мянган тонн үрийн буудайн үнийн хөнгөлөлтөд 7.0 тэрбум төгрөг зарцуулж мөнгөн бус дэмжлэг үзүүлэх ажлыг анх удаа зохион байгуулж байна.

Өнөөдөр тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1400, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж,  тэдгээрт 60.0 мянган тариаланч, ногоочид ажиллаж байгаагийн зэрэгцээ 35.0 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалан эрхлэж байна.

 Хаврын тариалалтад 3200 гаруй трактор, 2200 үрлүүр болон хөрс боловсруулах техник ажиллахаар засварын ажил 80 хувьтай явагдаж байна.

Нэг. 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

       Энэ онд улсын хэмжээгээр 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай,  15.5 мянган га-д төмс,  8.4 мянган га-д хүнсний ногоо,  32.0  мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган  га-д тариалалт хийж,  538.4 мянган тонн үр тариа, үүнээс 518.7мянган тонн улаанбуудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64.0 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн. 

     Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1480 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 гаруй аж ахуйн нэгж хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байна.

     Өнгөрсөн хугацаанд тариалангийн салбар бүхэлдээ хувийн хэвшилд шилжиж техник технологийн иж бүрэн шинэчлэл амжилттай нэвтэрч тариалах талбай, хураан авах ургацын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж үр тариа, төмсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн хэмжээний өсөлт гарч байгаа хэдий боловч энэхүү амжилт нь тогтовортой биш, байгаль цаг уурын  эрсдэлд хэт өртөмтгий байгааг харгалзан цаашид тариалангийн салбарыг тогтворжуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд: 

- Газар тариалангийн бүс нутгийг зааглан тогтоож, улмаар таримлын зохистой сэлгээ нэвтрүүлж, нэр төрлийг нэмэгдүүлэх, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах замаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломжийг бүрдүүлэх, 

- Үр үржүүлэг, сорт сорилтын салбарын бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, таримал ургамлын үрийн чанар хангамжийг сайжруулах,

-  Тариалангийн салбарт ОХУ, Беларусь, Польш, Герман, БНХАУ-ын техник, тоног төхөөрөмжийг сонгон нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар өндөр хүчин чадлын техникийн шинэчлэлийг 80 хувьд, дунд болон бага механикжуулалтын  түвшинг 60 хувьд  хүргэж шинэчлэх,

-  Тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ургамал хамгаалалын цогц арга хэмжээ, зохистой дадлыг нутагшуулах,

- Тэг болон цомхотгосон эрдэншүүлгийг үйлдвэрлэлд эрчимтэй нэвтрүүлэх, тариалангийн талбайг хашаажуулах, торон хашааны стандартыг гаргаж батлуулан дагаж мөрдөх, улмаар ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлэх,

-  Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 80.0 мянган га-д хүргэж  ашиглалтыг сайжруулах, нэгжээс хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж тогтворжуулах, байгалаас хараат байдлыг бууруулах,

- Засгийн газрын “Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх, бага механикжуулалтын түвшинг дээшлүүлэх, зардал багатай усалгааны арга технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлж, ашиглалтыг сайжруулах замаар тариалах талбай, хураан  авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, хангамжийг сайжруулах,

-  Аймгийн төв болон томоохон суурин газруудад мөн уул уурхайн үйлдвэрлэлийг түшиглэн 500-1000 тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь барих, бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгох,

-  ТЭДС-ийн үрийн болон хүнсний буудай хадгалах элеваторын хүчин чадлыг энэ жил 15.0 мянган тонноор нэмэгдүүлэх, цаашдаа тариалангийн  алсдагдсан бүс нутгуудад элеватор шинээр барих асуудлыг шийдвэрлэх,

-  Жимс, жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд төрөл бүрийн жимс жимсгэний сортуудыг сорьж нутагшуулах, үржүүлэх, хангамжийг сайжруулан таримлын нэр төрөл, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх борлуулалтын нэгдсэн сүлжээг байгуулж, өрсөлдөх чадварыг бий болгох,

- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан механикжуулагчид, ногоочид, мэргэжилтэй ажилчин, засварчдыг шинээр бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах зэрэг болно.

Хоёр. Тариаланчдад үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэгийн талаар

       Энэ хаврын тариалалтад нийтдээ 60.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд  2017 оны ургацаас 24.0  мянган тонныг нөөцлөж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 25.8 мянган тонн,  ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт 3.0 мянган тонн, нийтдээ 52.8 мянган тонн үрийн  нөөц бүрдээд байна.

Түүнчлэн төсвийн хөрөнгөөр 4.8 мянган мянган тонн элит үрийг ТЭДС болон тендэрт шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсаны зэрэгцээ  хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрийн зардлаар шинэчлэх хүсэлт ирүүлсэн 6 аж ахун нэгжид 2.5 мянган тонн үрийн буудай импортоор авах зөвшөөрөл олгон хэрэгжилтийг зохион байгуулж байна.

      Хаврын тариалалтад олгох импортын элит үрийн худалдах үнийг 660.0 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620.0 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570.0 мянган төгрөгөөр  тус тус тогтоож 30 хувийн урьдчилгаатай, шатахууныг 50 хувийн, бордоо, үр ариутгалын болон ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэв. 

    “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дунд оврын трактор, бага дунд оврын тракторт тохирох хүнсний ногооны иж бүрдэл техникийг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй 7 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгоно. Түүнчлэн хүнсний ногооны 14 нэр төрлийн  18 тонн үрийг өрхийн тариалан эрхлэгчдэд  аймаг, нийслэлийн ХХАА-н газраар дамжуулан буцалтгүй дэмжлэгээр олгоно.

Жимс, жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд чацаргана, алим, чавга, үхрийн нүд зэрэг  жимс жимсгэнийн 191.0 мянган ширхэг суулгацыг зээлээр олгохын зэрэгцээ  5 га-ийн дуслын усалгааны төхөөрөмжийг 30 хувийн урьдчилгаатай 4 жилийн хугацаатай, 720 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай,  тус тус хүүгүй зээлээр олгож байна.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд трактор, хадлан тэжээлийн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр ажиллаж байна.

ОХУ-д үйлдвэрлэсэн үр тарианы үрлүүр ,сийрүүлүүр, хор цацагч, үтрэмийн техникийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй 5,6 хувийн хүүтэй 3-4 жилийн хугацаатай зээлээр олгож байна

Түүнчлэн газар тариалангийн үйлдвэрлэлд нийтдээ 22.0 мянган тонн шатахууны хэрэгцээ байгаагаас  хаврын тариалалтад шаардагдахаас 7.8 мянган тонн дизель түлшний онцгой албан таварыг тэглүүлэх асуудлыг боловсруулан Засгийн газарт тавьж шийдвэхлүүлэхээр ажиллаж байна.  

Цаашдаа тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх, техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гадаад орон, олон улсын байгууллагын санхүүжилтийг үр дүнтэй ашиглахад гол анхаарлаа хандуулж ажиллах болно.  

Тиймээс тариалан эрхлэгчид та бүхэн компанийн засаглалыг хөгжүүлж  бэхжүүлэх, аж ахуй эрхлэгчид нь тооцоо судалгаатай, нэгжийн өртөг болон үнэ бүрдүүлэх үйл ажиллагаагаа бүрэн хянаж чаддаг, аливаа гэрээ хэлэлцээрийн хариуцлагыг дээшлүүлэх зэрэгт төрийн гарыг харахгүйгээр шинэчлэл хийх, санаачлагатай ажиллана гэдэгт итгэж байна.

 

Эрхэм хүндэт тариаланчид аа

        Жил бүр хаврын тариалалтын өмнө хуран цугларч алдаа оноогоо шүүн хэлэлцэж, цаашид хийх, хэрэгжүүлэх ажлыхаа талаар харилцан санал солилцож үнэлэлт дүгнэлт өгдөг тариаланчдын улсын зөвлөгөөндөө та бүхнийг идэвхитэй оролцож үнэтэй санал гаргана гэдэгт итгэлтэй байна.

       Тариан талбайд ажиллах хугацаа цагминутаар хэмжигдэж байгаа хаврын энэ өдрүүдэд тариалалтын ажилдаа анхаарлаа хандуулж, бэлтгэлээ бүрэн хангаж технологийн хугацаанд  үр дүнтэй ажиллахыг нийт тариаланчид,ногоочид та бүхэндээ хандаж хэлье.

Та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэхийн ялдамд арвин их ургац хураан авах суурь нөхцлийг энэ хавар амжилттай бүрдүүлэх  ерөөлийг дэвшүүлж,  зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Америкчууд Оросын бөхчүүдийг Монголын тамирчдаар солихоор болсон байна
Америкчууд Оросын бөхчүүдийг Монголын тамирчдаар солихоор болсон байна
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​