fbpx Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа…
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 45 секунд

Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа…

Өнөөдөр таксинд сууж яваад хоёр танихгүй охины яриаг санаандгүй сонслоо. “Аав байнга архи уух юм ядаргаатай, одоо бүр хамт байхаас ичиж байна” гэж ярих охины үгийг сонсоод түүнд өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрсөн юм! Мөн ийм нэгэн бодол орж ирэв. Хүний амьдрал эрээнтэй бараантай, уулын мод урттай богинотой байдаг шиг аав гэдэг хүн хүн болгонд ижил төрөхгүй, гэхдээ аав гэдэг хүн архичин байна уу, албан тушаалтан босс байна уу гэдэг нь огт хамаагүй хажууд байх сүр бараа нь л бидэнд эрдэм, эсвэл алдаа оноог дэнслэх гол утга учир нь болох юм болов уу гэж бодох юм. Би уг нь тэр хүнийг аавдаа хайргүй гэж бодохгүй байна. Гэхдээ л хэлсэн үг нь үнэхээрийн инээдтэй санагдаж билээ. Яахав дээ хөөрхий аав нь саарал амьдралын нугачаанд арга аашаан барахдаа бор дарстай сэтгэлээ хуваалцаж яваа хүн ч юм билүү. Энэ талаар нь сэтгэл гаргаж ярилцаж үзсэн үү гэвэл бас бүрхэг л хариулт сонсох байх. Би гэхдээ энд хэн нэгэн цэцэн ухаантан болж хэн нэгний архи уух уухгүйг шүүн тунгаах гэсэнгүй, зүгээр л тэр мөчид юуг чин сэтгэлээсээ бодсоныг бас бодож явдгаа л бичье гэж бодлоо. Энэ бодол минь та бүхэнд ямрыг мэдэхгүй ч миний хувьд хамгийн үнэтэй боловч хэзээ ч биелэшгүй бодол юм.

Яг одоогоос 10 жилийн өмнө нэг сайхан нартай өдөр байсан санагдана, ээж дүү нартайгаа гэрээ цэвэрлээд хувцас хунараа угаангаа алс хол хүний нутагт наймаа хийхээр явсан аавынхаа талаар ярилцан байтал гаднаас аавын минь ах дүү нар бөөнөөрөө ороод ирэх нь тэр. Юу болоод байгааг би сайн ойлгоогүй ч, энэ дүр зургийг харсан ээж минь юу юугүй уйлаад эхэлсэн нь амьдралых нь нэг хэсэг түүнээс үүрд холдон одсон хэрэг байлаа. Аав минь хүний нутагт явж байгаад бусдад хорлогдон өөд болсон байсан юм. Би энэ үлгэр шиг зүйлийн тухай мэдээд 30 орчим минут дуугүй суусны эцэст үлгэр биш бодит байдал гэдгийг нь ойлгож билээ.

Тэр л мөчөөс хойш надад нэг биелэгдэшгүй мөрөөдөл бий болсон юм. Анхандаа би бурхнаас аавыг минь эргүүлээд өгөөч гэж гуйдаг байлаа. Арай хожим нь аавын минь сүнс надтай ирээд уулзах болов уу гэж горьдон харанхуй болох үеэр өрөөндөө ганцаараа гэрлээ унтраагаад сууж ч үзсэн бүтээгүй. Хүн өөд болохдоо тэнгэрт оддог юм гэдгийг сонсоод тэнгэрт түгэх оддыг харан уйлдаг байлаа. Одоо бодоход жоохон байж дээ. Гэхдээ ингэж уйлахад минь цаанаа л нэг дотор онгойгоод өег болсон юм шиг л санагддаг байж билээ. Магадгүй тэнгэрт түгэх оддыг харах дуртай болсон шалтгаан минь энэ байж болох юм. Ингэж элдвийг оролдож явах хойгуур аль хэдийнэ 10 жил хажуугаар өнгөрчээ.

Одоо бол энэ бүх үйлдэл минь бүтэхгүй гэдгийг эрх биш ойлгосон би арай л өөр зүйлийг ид шиднээс хүсдэг болсон. Хэрэв ид шид гэж байдаг бол аавыг минь надад эргүүлээд өгөөч гэж даварсан зүйл гуйхгүй ээ. Харин аавыг минь хэдхэн хором согтуу байдалтай зээлчих, би зүгээр л үүрээд хэсэг алхмаар байна гэж хүсэх байсан. Учир нь эр өсөж эсгий сунахын хирээр аавдаа хэр том болсоноо харуулах гэсэн товчхон хүсэл маань юм. Заримдаа шөнө унтахынхаа өмнө элдвийг мөрөөдөх завсар хэрвээ аав маань амьд байсан бол, аль нэг найзындаа очоод архи уугаасай, тэгээд согтохоор нь үүрээд харих юм сан гэж мөрөөддөг байж билээ. Аль эсвэл ухамсарын гурван шанаа авах юмсан ч гэж мөрөөднө. Хааяа энэ тухай бодохоор л нэг л сайхан бахархал төрмөөр ч юм шиг санагддаг сан.

Даанч хэзээ ч биелэгдэшгүй мөрөөдөл болохоор дэмий л сэтгэлээ баясгана. Хайртай аавыгаа алдсан хүн болгон л ингэж боддог байх гэж бодож байна. Өнөөдөр тааралдсан тэр охиныг хэрвээ таньдаг байсан бол согтуу ч гэсэн аавтайгаа байгаа чи азтай хүн юм. Аавыгаа архичин ч бай гуйлгачин ч бай аль эсвэл өвчтэй байг хамаагүй хамгийн гол нь амьд сэрүүн цагт нь хайрлаарай л гэж хэлэх байсан. Арга ядсан үедээ хүн “аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа” гэж харамсдаг юм даа гэж хэлэх байсан. Даанч танихгүй болохоор энэ солиорчихож гэж бодох биз. Тиймээс таньдаг найз нар минь ээ мөн миний биелэгдэшгүй мөрөөдлийг минь уншсан хэн боловч 3 сарын 18-аар аавыгаа тасартал нь уулгаад нэг сайн үүрээд алхаад аваарай дараа нь эргээд дурсахад амьдралд тэрнээс илүү аз жаргал гэж байхгүй шүү гэж баттай хэлэх байна. Жор мэддэг лам биш зовлон үзсэн чавганц (би) хэлж байна.

Б. Бямбаа

Эх сурвалж: www.facebook.mn

Та 23 нас хүрсэн бол юуг болих ёстой вэ?
Та 23 нас хүрсэн бол юуг болих ёстой вэ?
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​