Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал хаврын тойргийн барилдааны үеэр нэгэн бяцхан хүүг дохё (дэвжээ)-д тэврэн гарчээ. Тэр хүү японы алдарт хамтлаг “ET King” хамтлагийн дуучин Итокигийн хүүхэд гэнэ. Хакүхо аварга хүүгийн эцэгт “Хэрэв чамайг хүүтэй болвол хүүг чинь сүмогийн жинхэнэ дэвжээнд гаргаж, эр хүн болгоно” хэмээн ам гарч байжээ. Хүүгийн эцэг хорт хавдараар нас барсан ч Хакүхо аварга хэлсэн үгэндээ эзэн болж, тойргийн барилдааны үеэр хүүг авчируулан ёкозүнагийн ёслолдоо тэврэн авч гарсан байна. Бүр толгой дээрээ өргөсөн шүү. Үүнд “ET King” хамтлагийн фенүүд ихэд баярлаж, "монгол хүн хэлсэндээ үргэлж хүрдэг" хэмээн сошиал ертөнцөд сэтгэгдлээ бичиж байна.