fbpx Ард иргэдэд хатуу ч, АВАРГАД үйлчилдэггүй МОНГОЛ ТӨРИЙН ХУУЛЬ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 8 секунд

Ард иргэдэд хатуу ч, АВАРГАД үйлчилдэггүй МОНГОЛ ТӨРИЙН ХУУЛЬ

Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг гэх энэ хорвоод сүүлийн үед хууль, шүүхийн дээр эрх мэдэл, өнгө мөнгө байдаг цаг ирсэн бололтой.

Ингэж хэлэх болсон маань учиртай. Өнгөрсөн өдрүүдэд Монголын Үндэсний Бөхийн холбоонд болж өнгөрсөн хэрэг явдлууд олон нийтийн гайхшралыг ихэд төрүүлэв. Тодруулбал, арав гаруй жил шүүх цагдаагаар явсан тус холбооны асуудлыг Р.Нямдорж тэргүүтэй эрхмүүд дахин будилаантуулж, бүр хууль дүрмийг хуулийн байгууллагатай нь, төртэй нь хамт доромжилж байна. Хамгийн харамсалтай нь Монголын хууль, шүүхийн байгууллагыг доромжилсон үйлдэлд Монгол түмний хайртай аварга, УИХ-ын эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцсон нь олны дургүйцлийг ихэд төрүүлэв.

Аль 2003 оноос үүдэлтэй МҮБХ-той холбоотой маргаанд Монгол Улсын бүх шатны шүүхээс Р.Нямдорж тэргүүтэй нөхдүүдийг хууль бусаар үйл ажиллагаагаа явуулаад байна гэдгийг хэдэнтэй нотолж, түмэнтэй бичиг цаас явуулсан байдаг. Гэвч аливааг замруулж, замхруулж сурсан Р.Нямдорж тэргүүтэй бөхийн холбооны хуучин удирдлагууд бэлэн хоолноосоо төдийлөн амар салахгүйн тулд өнгөрсөн хугацаанд Монгол бөхийг, бөхчүүдийг, ард түмний, хууль ёсыг, хууль шүүхийн байгууллагыг олонтаа уландаа гишгэж дээгүүр загнав. Адаг сүүлд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгосон тул МҮБХ-той холбоотой холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан шийдвэрийг Р.Нямдоржид танилцуулах гэсэн боловч төрийн албан хаагч Монгол төртэйгөө хамт бөхчүүдэд зодуулчих дөхсөнийг та бид бүгдээрээ харцгаасан.

Гурван шатны шүүхээс Р.Нямдоржийг өөрийгөө тус холбооны тэргүүнээр сонгосон гэх хурлыг хүчингүйд тооцож арга ядахдаа шийдвэр гүйцэтгэх байгууллага огт хуралдахгүй, ямар нэгэн байдлаар ирц хүргэдэггүй цэцдийн зөвлөлийг хуралдуулж 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Их Эеийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус Их эеийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг шинэ ажилд нь томилсон байдаг.

Гэтэл хууль, шүүхийг будилаантуулж сурсан Р.Нямдоржийн талынхан бүх шатны шүүхийн шийдвэрийн дагуу зохион байгуулсан, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа албан ёсоор дууссан уг хууль ёсны хурлыг иргэд олон нийтэд буруу ташаагаар ойлуулахыг завдаж, адаг сүүлд нь тамга тэмдэг, гэрчилгээгээ авч зугтсанаар дахин нэг хууль зөрчилт, дахин нэг шинэ маргаан дэгдсэн билээ.

Ингээд МҮБХ-ны өмнөх тамга тэмдэг, улсын бүртгэлийг гэрчилгээг хэрэгсэхгүй болгоод хууль дүрмийн дагуу сонгогдсон Л.Чинбатыг тэргүүнээр бүртгэж, шинээр гэрчилгээ тамга тэмдэг олгох шийдвэрийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас гаргажээ.

Гэвч Р.Нямдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй эрхмүүд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа сануулсаар байхад хүчингүй болсон тамга тэмдгийг ашиглаж, 2017 оны 6 дугаар сард зарласан Их Эе зохион байгууллах тогтоол хүчингүй гэдгийг мэдсээр байж албан хүчээр өнгөрсөн сарын сүүлээр хурал зохион байгуулсан нь шүүхийн шийдвэрийг санаатайгаар эсэргүүцэж, хуулиас гадуур аашилсаны нэг хэлбэр гэж үзэж болохоор байгаа юм. Улмаар үүнийгээ иргэдийн мэдээлэл дутууг ашиглаж үнэн зөв мэтээр ойлгуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж буй нь туйлын увайгүй үйлдэл гэлтэй.

Ер нь төрийн сайд байсан хүн, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын гишүүн хүн өөрөө ингэж илтэд хууль зөрчсөн үйлдэл гаргаж төрийн хуулийг уландаа гишгэж байхад бусад хүмүүс хуулийг хэрхэн биелүүлэх ёстой вэ. Аливаа зүйлд эрх тэгш байх ёстой гээд хүн бүр Б.Бат-Эрдэнэ аварга шиг хууль биелүүлэхгүй болчихвол энэ улс орон сүйрнэ. Дээрээс нь ард түмний хамгийн хайртай аварга хүн аливаа зүйлд жаахан жудагтай хандаж сурвал дээр баймаар. Ийм цайчихсан хүнээр төрөө удирдуулж, төрийн тэргүүнээр сонгох гээд дэмжиж явсан иргэдийн итгэлийг аварга маань дахин лав олж авахгүй байх. Эсвэл хуулийн зүйн ухааны доктор хүнд төрийн хууль үйлчлэхээ больчихсон хэрэг үү. Одоогоос хэдэн жилийн өмнө Женко Х.Баттулга нэгэнтээ аваргын докторыг худлаа хэмээн нэвтрүүлгээр “чимхэж” билээ. Үүн шигээ эрхэм төрийн түшээ, ард түмний хайртай аваргад маань үнэн зүйл гэж огт байдаггүй юм уу.

Хуулийн шийдвэрийг биелүүлэхгүй, санаатайгаар хууль зөрчөөд гүйж яваа Б.Бат-Эрдэнэ гишүүндээ МАН-ынхан ёс зүйн шийтгэл хүлээлгэх хэрэгтэй. Эсвэл МАН оролцсон бүхэн ингэж хуудуутай, булхайтай, хууль бусаар шийдэгдэж байх ёстой хэрэг үү.

Ямартаа ч хууль ч хүн бол хамгийн үнэн байх хэрэгтэй шүү дээ. Б.Бат-Эрдэнэ аварга та хуулийн шийдвэрийг дагадаггүй Р.Нямдоржийг дараагийн арван жил өв залгамжлах гээгүй л юм бол асуудалд үнэн зөв хандаарай. Эсвэл 2020 оны сонгуульд намаасаа ч, тойргоосоо ч “шаанс”-гүй болсоноо мэдчихээд ингэж Монголын хууль шүүхийнхэнийг доромжилж, төрийн хуулийг улайран зөрчөөд байгаа хэрэг үү. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хууль бус хурал зохион байгуулж, өөрийгөө тэргүүнээр өргөмжилсөн үйлдэл нь УИХ-ын гишүүний үүрэг, Үндсэн хууль, өргөсөн тангарагаа ноцтойгоор зөрчсөн үйлдэл мөнөөсөө мөн юм.

Ямартаа ч цагаан дээр хараар бичсэн шүүхийн шийдвэрийг үнэн гэхгүй юм бол энэ улсад чинь шударга үнэн гэж хаана ч байхаа болих нь байна. Монголчууд эртнээсээ үндэсний бөхөө дээдэлж, бөхчүүдээ хүндэлж ирсэн уламжлалтай. Гэвч хууль бус үйл ажиллагаанд Б.Бат-Эрдэнэ аварга оролцож бөхийн сайхан хүндлэлээ ч, төрийн түшээ хүнийхээ үүргээ ч сэвтүүлэх хэрэг байсан уу. Хүн нэрээ, тогс өдөө гэдэгсэн.

Tac.mn 

Ард түмнээ чинээлэг болгосон “Астана”-гийн баялгийн сан
Ард түмнээ чинээлэг болгосон “Астана”-гийн баялгийн сан
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​