Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат энэ сарын 9-нд өвчний улмаас таалал төгссөн.
Ж.Мөнхбат агсанд зориулан түүний төрөлх нутаг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, “Эх нутгийн иргэд” ТББ, “Говь хангай мебель” компани, Данцагдоржчойлон хийд, Дашчойнхорлон хийдээс 1080 зул өргөж, Дүнчүүр маань хөгжөөж, ерөөл өргөн, буян хишгийн даллага авахууллаа.
Энэ үеэр 1400 гаруй иргэн хүрэлцэн иржээ. Харин Ж.Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдэх ёслол маргааш 04:00-06:00 цагт Спортын төв ордны “А” зааланд болох юм байна.