fbpx Хүүхдэд гар утас, агаарын бохирдол гэсэн хоёр аюул тулгарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 53 секунд

Хүүхдэд гар утас, агаарын бохирдол гэсэн хоёр аюул тулгарч байна

Боловсролын салбар дахь эмч нарын анхдугаар зөвлөгөөн энэ оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр УНТЭ-ийн хурлын танхимд болж өнгөрлөө. Улс орны ирээдүй, хойч үе болсон хүүхэд, багачууд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хариуцан ажиллаж буй сургууль, цэцэрлэгийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, чадавхжуулах, анхан шатнаас эхлээд нотолгоонд суурилсан мэдлэг олгох үүднээс манай улсад анх удаагаа Улсын нэгдүгээр төв эмнэлгээс санаачлан, амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн зөвлөгөөнийг “Ирээдүй хойчийнхоо эрүүл мэндэд анхааръя” уриан дор тулгамдаж буй асуудлаа ярихаасаа илүү гарц, шийдэл, шинэлэг мэдээллээ хуваалцлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд сар бүрийн 2-ны өдөр сургууль, цэцэрлэгийн эмч нар онлайнаар хоорондоо холбогдож мэдээллээ шинэчлэх, харилцан туршлага солилцон эргэх холбоотой ажиллахаар болжээ. Цаашид энэхүү сургалт, хэлэлцүүлгийг уламжлал болгон жил бүр зохион байгуулах аж. УНТЭ-ээс санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээг ЭМЯ, БСШУСЯ, нийслэлийн Боловсролын газар, НЭМҮТ, СЭМҮТ, ЦЕГ, БЗД-ЭМТ, Гэр бүл хүүхэд хөгжлийн газар, Эмнэлзүй Анагаах Ухааны академи тус тус дэмжин ажилласан байна. Зөвлөгөөнийг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж хэлсэн үгэндээ “Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн эмч нарт өвчнөөс урьдчилан сэргийлэх, боловсрол, мэдлэг олгох энэ талын идэвхтэй менежмэнт, нэгдсэн бодлого, нотолгоонд суурилсан мэдлэг дутмаг байна. Үүний илрэл нь гуравдугаар шатлалын эмнэлэгт хандаж буй хүмүүсийг харахад 40 орчим насны, хийж бүтээх ид насандаа яваа залуус ихэнх хувийг эзэлж байна. Тиймээс бид анхан шатнаас нь эхлээд нотолгоонд суурилсан мэдлэг олгох нь зүйтэй юм гэж үзэн УНТЭ-ийн зүгээс санаачлан сургууль, цэцэрлэгийн эмч нарын дунд зөвлөгөөн зохион байгуулж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж байна. Мөн өнөөдөр тулгамдаж буй асуудлаа ярихаас илүү шийдлээ хэлэлцэх том боломжийг нээж байна. Сургалт, зөвөлгөөнөөс эмч нар маань их зүйлийг өөртөө шингээж, түүнийгээ ажил, амьдралдаа хэрэгжүүлээрэй хэмээн хүсмээр байна” хэмээлээ.

СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч, АШУИС-ийн багш Р.Энхтүвшин: -Өнөөдөр хүүхдүүдийн дунд интернэт орчин, дэлгэцэнд донтох явц өсөх хандлагатай байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ цаг гаргаж анхаарал хандуулах шаардлагатай. Судалгаанаас харахад нэгдүгээрт, эцэг эхчүүд сэтгэл түгшүүрийн асуудлаас салах гээд, хоёрдугаарт залуу гэр бүлийн хувьд хүүхдэд утсаа өгч саатуулах гээд байдаг болж. Утас авсан хүүхэд хүүхэлдэйн кино юм уу, өөр юм үзээд нэгээс хоёр цаг дуугүй болно. Үүнийг хүмүүжлийн арга гэж андуурах тохиолдол байна. Энэ нь хүүхдүүд дэлгэцэд донтох, бусад төрлийн эрсдэлийг дагуулж байна. Сэтгэлзүйн сөрөг нөлөөллөөс гадна нийгмийн асуудлууд гарч ирнэ. Ийм хүүхдүүд хариуцлага хүлээх чадваргүй, өөрийгөө хянах, сургуульд суралцах дургүй, өөртөө анхаарал хандуулах чадвар сулрах зэрэг олон талын сөрөг үр дагаврыг дагуулж байдаг. Жилд 250-300 хүүхэд сэтгэцийн эрүүл мэндийн хүүхдийн тасагт эмчлүүлдэг. Үүний 25 хувь нь компьютер тоглоомонд донтох хамааралтай хүүхдүүд ирж байна.

НЭМҮТ-ийн хоол хүнс судлаач Б.Туул: -Цэцэрлэг, сургуульд өгч буй хоол нь хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээг хангаж чадвал хүүхэд эрүүл хэвийн өсч суралцах чадвар нь дээшилдэг. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хэрэгцээт илчлэг, хоногийн хоолны хэм хэмжээг Эрүүл мэндийн сайдын 2014 оын 113 дугаар тушаалын дагуу тооцон олгож байна. Цэцэрлэгт хүүхэд өдөрт 4 цагийн зайтай 3 удаа хооллох бөгөөд ямар нэг хоол тэжээлийн хамааралтай эмгэгтэй бол 4-5 удаа хооллоно.

Голландын Кронингений их сургуулийн судлаач, ДЭМБ-ийн ажилтан Б.Оюунтуяа: -Би магистрийн ажлаа “Агаарын бохирдол суралцагчдын эрүүл мэндэд нөлөөлснөөр сургалтын чанар буурах нь” сэдэвт судалгаа хийсэн. Нийтдээ Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан- Уул дүүрэг болон нэг дүүргээс дөрвөн сургууль, дөрвөн эмнэлэг, дөрвөн цэцэрлэг сонгон судалгаа явуулсан. Судалгааны үр дүнд гэр хороололд байгаа хүүхдүүд агаарын бохирдолд илүү их өртөж, зарим хүүхэд хоёр сараар эмнэлэгт хэвтсэнээс болж сургуулиасаа хоцрогдсон байв. Энэ үед эцэг, эх нь ажлаас чөлөө авах зэрэг гэр бүлийн эдийн засагт мөн нөлөөлдөг. Иймд агаарын бохирдол хүүхдүүдийн сурч мэдэх, эрүүл амьдрах эрхэд нөлөөлж байна. Хүүхдийн бие нь бүрэн хөгжөөгүй байдаг учраас жижиг тоосонцрууд цусанд нэвчих сөрөг нөлөө том хүнийхээс илүү байдаг. Нэгэнт агаарын бохидлоос салж чадахгүй байгаа энэ үед бид маск байнгын зүүж хэвших, илчлэг сайтай хоол идэх, амралтын өдрүүдэд аль болохоор хотоос гарч цэвэр агаарт гарах хэрэгтэйг зөвлөмөөр байна.

У.ОРХОН

Элэгний өвчнийг эмчлэх ардын эмчилгээ
Элэгний өвчнийг эмчлэх ардын эмчилгээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​