fbpx Дэлхийн банкны группын Олон улсын санхүүгийн корпорацитай барилгын салбарт хамтран ажиллахаар боллоо.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 58 секунд

Дэлхийн банкны группын Олон улсын санхүүгийн корпорацитай барилгын салбарт хамтран ажиллахаар боллоо.

Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний зохицуулах хороотой Дэлхийн банкны группын Олон улсын санхүүгийн корпораци Хамтын ажиллагааны санамж бичиг зурж, Монгол Улсад ногоон барилгын үнэлгээний системийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болж байна.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Барилга, хот байгуулалтын яамыг төлөөлж, Дэд сайд Ш.Лхамсүрэн, Байгаль, орчин, аялал жуулчлалын яамыг төлөөлж, дэд сайд Ц.Батбаяр, эрчим хүчний зохицуулах хороог төлөөлж, тус хорооны дарга А.Тлейхан, Олон улсын санхүүгийн корпорацийг төлөөлж Монгол Улсыг хариуцсан Менежер Рандалл Риопелле нар тус тус оролцлоо.  Ёслолын ажиллагааг нээж Барилга, хот байгуулалтын Дэд сайд Ш.Лхамсүрэн үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ:

“Бид хамтын ажиллагаагаа 2017 онд эхлүүлж Санамж бичиг байгуулснаар ОУСК нь Монгол Улсын барилгын салбарт судалгаа хийж, нөхцөл байдалтай танилцан 2 дахь шатны үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болж байна.

Та бүхэн өөрсдийн олж авсан мэдлэг, мэдээлэл дээрээ үндэслэн бидний саналыг хүлээн авч, барилгын эрчим хүч, усны хэмнэлт, барилгын материалыг үнэлэх замаар Монгол Улсад ногоон барилгын үнэлгээний системийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах болсонд хувиасаа болон БХБЯ-ны өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. 

Бид бүгдийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр ОУСК-ийн инноваци болох “шинээр баригдах орон сууцны болон олон нийтийн барилга байгууламжуудын үр ашгийг дээшлүүлэх, нөөцийн хэмнэлтийг бий болгох зарчимд суурилсан ногоон барилгын үнэлгээний системийн EDGE программ хангамж”-ийг ашиглан Монгол Улсад ногоон барилгаа үнэлэх нөхцөл бүрдэнэ.

Ногоон барилгаа үнэлж, сертификатжуулснаар нөөцийн хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тодорхой ахиц гарах юм.Бид Монгол Улсад үндэсний хэмжээний үнэлгээний системийг бий болгон хөгжүүлэх зорилгоор “Ногоон барилгын зөвлөл” гэсэн бүтцийг байгуулсныг та бүхэн мэдэж байгаа.

Тус зөвлөл нь Ногоон барилгын чиглэлээр хэрэгжих бүхий л үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажиллах зорилготой байгуулагдсан бөгөөд салбарын яам тус зөвлөлөөрөө дамжуулан одоо байгуулж байгаа 2 дахь шатны Санамж бичгийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг мөн нэгдсэн удирдлагаар хангах хэрэгжүүлэх болно.

Учир нь Ногоон барилгын зөвлөлийн бүрэлдэхүүнд

-БХБЯ, БОАЖЯ, ЭХЯ, ЭХЗХ, БХТ зэрэг төрийн байгууллагууд

  • ШУТИС болон МБНХ зэрэг сургалтын асуудал хариуцдаг ТББ-ууд
  • Барилгын зөвлөгөө мэдээллийн төв /Барилга.мн/, Монголын ногоон бизнесийн зөвлөл зэрэг судалгаа, сурталчилгааны байгууллагууд
  • Банкуудын холбоо, ТоС хөтөлбөр зэрэг санхүүгийн байгууллагууд
  • Барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэгч, зураг төслийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлсөн ТББ-ууд хамрагдаж байгаагаараа бүх талын оролцоог бүрдүүлсний зэрэгцээ, эрчим хүч, ус, барилгын материалын инженер, мэргэжилтнүүдийг хамруулсан. 
  •  

Энэхүү мэргэжлийн чадамж бүхий бүтцийн хүчин чадлыг дайчлан ажилласнаар Ногоон барилгын үнэлгээний нэгдсэн аргачлалыг бий болгох, норм стандартыг нийцүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, олон нийтэд хандсан мэдээлэл суртчилгааг түгээх зэрэг ажлуудыг үр дүнтэй хийх юм.

Үүний тулд Ногоон барилгын зөвлөлийн үйл ажиллагааг нь жигдрүүлэх шаардлага эхний ээлжинд тавигдаж байна.Одоогийн байдлаар манай яамны болон Барилгын хөгжлийн төвийн бүтцэд Ногоон барилгын асуудал хариуцсан газар, хэлтэс, мэргэжилтэн байдаггүй тул тус зөвлөлийн үйл ажиллагааг цаг үеийн шаардлагаар хааяа нэг хуралдуулахаас хэтрэхгүй хэмжээнд ажиллуулж байна.

Цаашид тогтмол хуралдаж, хамтын хүчийг нэгтгэн тодорхой асуудлуудаа шийдвэрлэж, хийх ажлуудаа хуваарилан, аль нэг байгууллага нь юмуу, өөрсдийн сонирхолоор нэгдсэн нэгдэлүүд хувааж хэрэгжүүлэх замаар ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Санамж бичигт туссаны дагуу хүний нөөцийг чадавхижуулахдаа Ногоон барилгын зөвлөлөөс сургагч багш нарыг бэлтгэн, тэдгээр байгууллагын сургалтын орчныг ашиглан цаашдын сургалтын үйл ажиллагааг явуулах, хөтөлбөрөө хамтран бэлтгэх гэсэн зарчмаар ажиллах саналтай байна.

Бидний хамтын ажиллагааны хугацаа дуусахад Ногоон барилгын зөвлөл нь Монгол Улсын “Ногоон барилгын үнэлгээний систем”-ийг бие даан хэрэгжүүлэх бүтэц болж үлдэх нь энэхүү Санамж бичгийн хамгийн чухал үр дүн гэдгийг дахин тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Бид бүхний хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлж, улам бүр хөгжих болтугай. Баярлалаа” хэмээв.Энэхүү хамтын ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр ОУСК-ийн инноваци болох “шинээр баригдах орон сууцны болон олон нийтийн барилга байгууламжуудын үр ашгийг дээшлүүлэх, нөөцийн хэмнэлтийг бий болгох зарчимд суурилсан ногоон барилгын үнэлгээний системийн EDGE программ хангамж”-ийг ашиглан Монгол Улсад ногоон барилгаа үнэлэх нөхцөл бүрдэх юм.

Барилга, байгууламжийг үнэлэн “Ногоон барилга”-ын гэрчилгээ олгосноор нөөцийн хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тодорхой ахиц гарах аж.

                                                                             Эх сурвалж Шуурхай.мн

"Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг нэг тийш нь шийдэхийг шаардаж 04 сарын 17 ны өдөр жагсахаар болжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​